Тогтвортой Хөгжлийн Зорилгууд

Тогтвортой Хөгжлийн Зорилгууд гэж юу вэ?

Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ) нь ядуурлыг арилгах, эх дэлхийгээ хамгаалах, хүн төрөлхтөн амар амгалан, хөгжил цэцэглэлтийг үр шимийг хүртэхэд чиглэсэн үйл ажиллагааны дэлхийн хэмжээний зорилт юм.

ТХЗ-ууд нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн хоорондоо нягт холбоотой 17 зорилгуудаас бүрддэг ба энэ нь нэг салбар дахь үйл ажиллагаа нь бусад салбаруудад шууд нөлөөлдөг гэсэн үг юм. 

Энэ хүрээнд улс орнууд буурай хөгжилтэй орнуудын хөгжил дэвшлийг хурдасгах чиглэлд чухалчлан ажиллахаар амлалт өгсөн. Мөн өлсгөлөн, ядуурал, охид, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдал болон ДОХ-ыг таслан зогсоохоор ажиллаж байна. 

ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд хүн төрөлхтөний хамтын бүтээлч байдал, ноу-хау, технологи болон санхүүгийн нөөц бололцоо шаардлагатай юм.

Зорилго 1

ЯДУУРЛЫГ УСТГАХ

Хүн төрөлхтөнд тулгамдаж буй томоохон сорилтуудын нэг бол ядуурлыг устгах явдал юм. 1990-2015 оны хооронд туйлын ядуу нөхцөлд амьдарч байсан хүмүүсийн тоо хоёр дахин багассан ч өнөөг хүртэл олон хүн амьд явах наад захын хэрэгцээгээ хангахын тулд ядарсаар байна. 

2015 оны байдлаар 736 сая хүний өдрийн орлого 1.90 доллараас байсан ба олон хүн хоол хүнс, цэвэр ундны ус, ариун цэврийн байгууламжаар дутагдаж байна. Хятад, Энэтхэг гэх улсуудын эдийн засгийн өсөлт нь сая сая хүмүүсийг ядуурлаас ангижруулсан ч ахиц дэвшил жигд бус байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү бага цалин, боловсрол, өмч хөрөнгөтэй байгаа нь тэдний ядууралд өртөх магадлалыг өсгөж байна. 

Мөн, туйлын ядууралд амьдарч буй хүмүүсийн 80 хувийг бүрдүүлдэг Өмнөд Ази, Сахарын цөлөөс өмнөх Африк зэрэг бүс нутгуудад ахиц дэвшил хязгаарлагдмал байна. Уур амьсгалын өөрчлөлт, зэвсэгт мөргөлдөөн, хүнсний аюулгүй байдлын баталгаагүй байдал зэргээс үүдсэн аюул, заналхийлэл нь хүмүүсийг ядуурлаас ангижруулахад хийх ажил ихээхэн үлдсэнийг харуулж байна. 

Тогтвортой Хөгжлийн Зорилгууд нь бидний эхлүүлсэн ажлаа дуусгаж, 2030 он гэхэд ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох томоохон амлалт юм. Үүний тулд бид эмзэг бүлгүүдэд үйл ажиллагаагаа чиглүүлж, үндсэн нөөц, үйлчилгээгээ нэмэгдүүлж, зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй ард иргэдэд туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

736

сая

736 сая хүн туйлын ядууралд амьдарч байна.

10

хувь

Дэлхийн нийт хүн амын 10 хувь нь нэн ядууралд амьдарч байна.

1.3

тэрбум

1.3 тэрбум орчим хүн бүх төрлийн ядууралд амьдарч байна.

50

хувь

Ядууралд амьдарч буй нийт хүмүүсийн тал хувь нь 18 -аас доош насны хүүхдүүд байна.

1

10 хүн тутмын

10 хүн тутмын нэг нь туйлын ядуу байна.

Зорилтууд

  • 2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувийн жинг наад зах нь хоёр дахин бууруулах 
  • Үндэсний онцлогт тохирсон нийгэм хамгааллын тогтолцоо, бүх хүнд зориулсан нийгэм хамгааллын арга хэмжээ, түүний дотор нийгэм хамгааллын үндсэн үйлчилгээг нэвтрүүлж, түүнд ядуу, эмзэг бүлгийн дийлэнх хэсгийг 2030 он гэхэд хамруулах 
  • 2030 он эрэгтэй, эмэгтэй хүн бүр, ялангуяа ядуу, эмзэг бүлгийнхэн эдийн засгийн нөөц бололцоог эрх тэгш авч ашиглах, түүнчлэн нийгмийн үндсэн үйлчилгээ, газар болон бусад хэлбэрийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах, өв залгамжлах, байгалийн баялаг, зохих шинэ технологи, санхүүгийн үйлчилгээ, түүний дотор бичил санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх 
  • 2030 он гэхэд ядуу болон эмзэг бүлгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлж, тэдний цаг уурын холбоотой гамшигт үзэгдэл, эдийн засаг, нийгэм, байгаль орчны хүндрэл, гамшигт эмзэг, өртөмтгий байдлыг бууруулах 
  • Ядуурлын бүх хэлбэрийн арилгах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, урьдаас тодорхой арга хэрэгслээр хангах үүднээс хөгжлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар төрөл бүрийн эх үүсвэрээс хөрөнгө мөнгийг үлэмж хэмжээгээр бүрдүүлэх
  •  Ядуурлыг арилгах арга хэмжээнд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих ядуурал бууруулах, жендерийн мэдрэмжтэй хөгжлийн стратегид үндэслэн олон улс, бүс нутаг, үндэсний түвшинд бодлогын зохистой орчныг бий болгох

Зорилго 2

ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХ

Өнгөрсөн хорин жилийн дотор эдийн засгийн хурдацтай өсөлт, хөдөө аж ахуйн бүтээмж нэмэгдсэнтэй холбогдон, дэлхий дахинд хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүсийн тоо бараг тал хэмжээгээр буурсан. Өлсгөлөнд нэрвэгдэж байсан олон орны ард иргэд одоо хоол тэжээлийн хэрэгцээгээ хангах боломжтой болсон. Төв болон Зүүн Ази, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд нь бүгд өлсгөлөнг арилгах үйл явцдаа асар их ахиц дэвшил гаргасан. 

Харамсалтай нь өлсгөлөн болон хоол тэжээлийн дутагдалтай холбоотой асуудлууд нь олон улс орнуудын хөгжилд саад болсон хэвээр байна. 2017 оны байдлаар дэлхий дахинд хоол тэжээлийн архаг дутагдалд орсон 821 сая хүн байсан ба энэ байгаль орчны доройтол, ган гачиг, биологийн олон янз байдлын алдагдалтай шууд холбоотой юм. Таваас доош насны 90 сая гаруй хүүхэд жингийн дутагдалд орсон байдаг байн. Түүнчлэн, Африк болон Өмнөд Америкт хоол тэжээлийн хомсдол, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд нэмэгдэж байна. 

ТХЗ-ууд нь 2030 он гэхэд өлсгөлөн болон хоол тэжээлийн дутагдлыг эцэс болгож, хүн бүрийг, ялангуяа ядуу болон эмзэг бүлгийн хүмүүс, түүний дотор нялхсыг эрүүл, шим тэжээллэг, хүрэлцэхүйц хоол хүнсийг жилийн турш авах боломжоор хангах зорилготой юм. Үүний тулд тогтвортой хөдөө аж ахуй, өрхийн хэмжээний тариалан эрхлэгчдыг дэмжиж, газар өмчлөх эрх, технологи, зах зээлийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх болно. Мөн, хөдөө аж ахуйн бүтээмжийг сайжруулах дэд бүтэц, технологийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулахад олон улсын хамтын ажиллагаа шаардагдах болно.

821

сая

2017 оны байдлаар хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүсийн тоо 821 саяд хүрсэн байна.

63

хувь

2017 оны байдлаар дэлхийн өлсгөлөнгийн гуравны хоёр буюу 63 хувийг Ази тив эзэлж байсан байна.

22

хувь

2017 оны байдлаар 5 хүртэлх насны 151 сая хүүхэд өсөлтийн хоцрогдолтой байна.

1

8 хүн тутмын

Насанд хүрсэн хүмүүсийн 8 хүн тутмын 1 нь таргалалттай байна.

1

3 хүн тутмын

Насанд хүрсэн 3 эмэгтэй тутмын 1 нь цус багадалттай байна.

26

хувь

Хөдөө аж ахуйн салбарт нийт ажилчдын 26 хувь нь ажиллаж байна.

Зорилтууд

  • 2025 он гэхэд 5 хүртэлх насны өсөлтийн хоцролттой, туранхай хүүхдийн талаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн зорилтуудад хүрэх замаар хоол тэжээлийн дутагдлын бүх хэлбэрийг арилгаж, өсвөр насны охид, жирэмсэн болон хүүхдээ хөхөөрөө хооллож буй эмэгтэйчүүд, өндөр настнуудын хоол тэжээлийн хэрэгцээг 2030 он гэхэд хангах 
  • Нэмүү өртөг шингээх, хөдөө аж ахуйн бус ажил эрхлэлтийг бий болгох үүднээс газар, үр ашигтай бусад баялаг, мэдээлэл мэдлэг, санхүүгийн үйлчилгээ, зах зээл, нөөц боломжийг ашиглах эрх тэгш, баталгаатай боломжийг бүрдүүлэх замаар жижиг хэмжээний хүнсний үйлдвэрлэгчид, ялангуяа нутгийн иргэд, гэр бүлийн фермерийн аж ахуй эрхлэгчид, малчид, загасны аж ахуй эрхлэгчдийн хөдөө аж ахуйн бүтээмж, орлогыг 2030 он гэхэд 2 дахин нэмэгдүүлэх 
  • 2030 он гэхэд хүнс үйлдвэрлэлийн тогтвортой системийг бий болгож, бүтээмж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрийг хангаж чадах, цаг уурын өөрчлөлт, эрс тэс цаг агаар, ган зуд, үер, бусад гамшигт үзэгдэлд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, газар хөрсний чанарыг тасралтгүй сайжруулах хөдөө аж ахуйн уян хатан арга туршлагыг нэвтрүүлэх 
  • 2030 он гэхэд олон улс, бүс нутаг, үндэсний түвшний зохистой удирдлага, зохион байгуулалттай, олон төрлийн үр, ургамлын сантай банкаар дамжуулан үр, тариалах ургамал, фермерийн болон гэрийн тэжээвэр амьтан, тэдгээртэй холбоотой зэрлэг ан амьтдын генетикийн олон янз байдлыг хадгалж, олон улсын хэмжээнд тохиролцсоны дагуу генетикийн нөөц баялаг, уламжлалт холбогдох мэдлэгийг ашигласнаар гарах үр шимийг хүртэх, эрх тэгш, шударга зарчмаар солилцох нөхцөлийг бүрдүүлэх 
  • Хөгжиж буй орнуудад, ялангуяа нэн буурай хөгжилтэй орнуудын хөдөө аж ахуйн бүтээмжийн чадамжийг сайжруулах үүднээс хөдөөгийн дэд бүтэц, хөдөө аж ахуйн судалгаа, хөдөө аж ахуйг өргөжүүлэх үйлчилгээ, технологийн хөгжил, ургамал болон малын генийн банкны салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх 
  • Дохагийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бий болсон эрх үүргийн дагуу хөдөө аж ахуйн экспортын татаас, түүнтэй адил экспортын арга хэмжээний бүх хэлбэрийг нэгэн зэрэг халах замаар дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлд байгаа худалдааны хязгаарлалт, гажуудлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг засах 
  • Хүнсний үнэ хэт ихээр хэлбэлзэх байдлыг хязгаарлах үүднээс зах зээлийн мэдээлэл, түүний дотор хүнсний нөөцийн мэдээллийг шуурхай авах ажлыг хөнгөвчлөх, хүнсний бүтээгдэхүүний зах зээл, түүний үүсмэл хэрэгслийг зөв ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах

Зорилго 3

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ

Бид сүүлийн жилүүдэд нас баралт, өвчнүүдийн гол шалтгаануудын эсрэг томоохон ахиц дэвшил гаргасан. Дундаж наслалт эрчтэй өсч, жирэмсэн эхчүүд болон нярайн эндэгдэл буурч, ДОХ, сүрьеэ өвчний тохиолдлын түвшин тал хэмжээгээр багассан. 

Тогтвортой хөгжилд эрүүл мэнд зайлшгүй чухал бөгөөд энэхүү нарийн нягт уялдааг “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д тодорхой тусгасан байдаг. “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” нь эдийн засаг, нийгмийн тэгш бус байдал, хурдацтай хотжилт, уур амьсгал, байгаль орчинд учирч буй заналхийлэл, ХДХВ болон бусад халдварт болон халдварт бус өвчин зэрэг шинээр гарч ирж буй сорилтуудын нөлөөллийг тусган авч үзсэн байдаг.  Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт нь ТХЗ 3-д хүрэх, ядуурлыг арилгах, тэгш бус байдлыг бууруулахын салшгүй нэгэн хэсэг юм. ТХЗ-д тодорхой тусгагдаагүй ч шинээр гарч ирж буй дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлүүд нь мөн яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна. 

Гэвч дэлхий дахин эрүүл мэндтэй холбоотой ТХЗ-уудыг хэрэгжүүлэх замаасаа хазайж байна. Ахиц дэвшил улс орнуудын хооронд ч, дотоодод ч жигд бус байна. Хамгийн урт дундаж наслалттай улс болон хамгийн богино дундаж наслалттай улсуудын хооронд 31 жилийн ялгаа байна. Мөн, зарим нэг улс орнуудад гайхалтай ахиц дэвшил гарч байгаа ч дундаж үзүүлэлтээс олон улс орон хоцорч байгааг ажиглаж болох юм. Олон салбарыг хамарсан, хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй хандлагууд нь тэгш бус байдлыг арилгаж, бүх нийтийн эрүүл мэндийг хангахад чухал ач холбогдолтой юм.

400

сая

400 сая хүн эрүүл мэндийн суурь үйлчилгээгүй, 40 хувь нь нийгмийн хамгаалалгүй байна.

1.6

тэрбум

Удаан үргэлжилсэн хямрал, эрүүл мэндийн үндсэн үйлчилгээг үзүүлэх үндэсний чадавхи сул байгаагаас үүдэн дэлхий дахинд 1.6 тэрбум гаруй хүн эмзэг нөхцөлд амьдарч байна.

15

сая

2017 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 21.7 сая хүн ретровирусын эсрэг эмчилгээ хийлгэж, 15 сая гаруй хүн эмчилгээ хийлгэхээр хүлээж байна.

2

секунд

2 секунд тутамд 30-70 насны нэг хүн халдварт бус өвчнөөр буюу зүрх судасны өвчин, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин, хорт хавдраас болж нас барж байна.

7

сая

Жилд ойролцоогоор 7 сая хүн бохирдсон агаарын нарийн ширхэгт тоосонцороос болж нас бардаг.

1

3 хүн тутмын

Гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үе шатанд бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг ба энэ нь тэдний бие махбодь, сэтгэцийн болон бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд богино болон урт хугацааны хорт үр дагаварт хүргэдэг.

Зорилтууд

  • 2030 он гэхэд 100,000 амьд төрөлт тутамд эхийн эндэгдлийн түвшнийг 70-аас доош болгон бууруулах
  • 2030 он гэхэд урьдчилан сэргийлэх боломжтой нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг арилгах
  • 2030 он гэхэд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний тархалтыг дарах, элэгний үрэвсэл, усаар дамжин халдварладаг өвчин, бусад халдварт өвчинтэй тэмцэх
  • 2030 он гэхэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар халдварт өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг гуравны нэгээр бууруулах
  • Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, түүний дотор хар тамхи хэтрүүлэх хэрэглэх, архийг эрүүл мэндэд хортойгоор хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг сайжруулах
  • 2020 он гэхэд замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог хоёр дахин бууруулах
  • 2030 он гэхэд гэр бүл төлөвлөлт, мэдээлэл, мэдлэг өгөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг үндэсний бодлого, хөтөлбөр тусгах зорилгоор бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэх
  • Хүн бүрт эрүүл мэндийн үйлчилгээ, түүний дотор санхүүгийн эрсдэлийн хамгаалалт, нэн шаардлагатай чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аюулгүй, үр дүнтэй, чанартай, боломжийн үнэтэй нэн шаардлагатай эм, вакциныг хүртээмжтэй хүргэх
  • 2030 он гэхэд аюултай химийн бодис, агаар, ус, хөрсний бохирдол, халдвараас болж үхсэн, өвдсөн хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулах
  • Боломжтой гэж үзвэл Тамхины хяналтын тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурь конвенцийн хэрэгжилтийг сайжруулах
  • Хөгжиж буй орнуудад эхлээд нөлөөлдөг халдварт болон халдварт бус өвчний эм, вакцины судалгаа хөгжлийн ажлыг дэмжиж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах уян хатан байдлын тухайд Худалдаанд холбогдолтой оюуны өмчийн асуудлын хэлэлцээр, нийтийн эрүүл мэндийн тухай Дохагийн тунхаглалын дагуу боломжийн үнэтэй нэн шаардлагатай эм, вакцины хангамжийг сайжруулах, хүн бүрийг эм авч хэрэглэх боломжоор хангах
  • Хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй орон, жижиг арлын хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн санхүүжилтийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг ажилд авах, хөгжүүлэх, сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах явдлыг сайжруулах
  • Урьдчилан сэрэмжлүүлэх, эрсдэлийг бууруулах, эрсдэлийг бууруулах, олон улсын болон үндэсний эрүүл мэндийн эрсдэлийг удирдах зорилгоор, бүх улс орнууд, ялангуяа хөгжиж буй улс орнуудын чадавхыг бэхжүүлэх

Зорилго 4

ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ

2000 оноос хойш бүх нийтийг бага боловсролоор хангах зорилтод хүрэхэд асар их ахиц дэвшил гарсан. 2015 оны байдлаар хөгжиж буй бүс нутгуудын сургуульд хамрагдалтын түвшин 91 хувьд хүрч, дэлхийн хэмжээнд сургуульд сурдаггүй хүүхдийн тоо бараг тал хувиар буурсан байсан. Түүнчлэн бичиг үсгийн боловсролын түвшин эрс нэмэгдэж, урьд өмнөхөөсөө олон охид сургуульд сурч байгаа нь бүгдээрээ гайхалтай амжилтууд юм. 

Гэвч ядуурал, сөргөлдөөн болон бусад онцгой байдлын улмаас хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа улс орнуудад ахиц дэвшил удаан байна. Тухайлбал, баруун Ази болон Хойд Африкт үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас сургуульд сурдаггүй хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа нь харамсалтай хандлага юм. Сахарын цөлөөс өмнөх Африкийн бага сургуульд элсэлтийн түвшин нь 1990 онд 52 хувь байснаас 2012 он гэхэд 78 хувь болж, хөгжиж буй улс орнуудын дунд хамгийн их ахиц дэвшил гаргасан боловч одоог хүртэл их хэмжээний ялгаа байсаар байна. Мөн, орлого багатай өрхийн хүүхдүүд нь өндөр орлоготой өрхийн хүүхдүүдээс сургууль завсардах магадлал 4 дахин их байдаг байна. Мөн, орон нутгийн болон хот суурин газрын нөхцөл байдлын хоорондын  ялгаа өндөр хэвээр байна. 

Хүн бүрт хүртээмжтэй, чанартай боловсролд хүрэх хүчин чармайлт нь боловсрол бол тогтвортой хөгжлийн хамгийн найдвартай бөгөөд хүчтэй хөшүүргүүдийн нэг мөн гэдгийг харуулж байна. Энэхүү зорилго нь 2030 он гэхэд бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд үнэ төлбөргүй, тэгш, чанартай бага болон дунд шатны боловсролыг эзэмшсэн байхыг баталгаажуулж байгаа юм. Мөн, хүн бүрт хямд үнэтэй, чанартай техникийн, мэргэжлийн болон дээд боловсрол, түүний дотор их дээд сургуулийн боловсролыг тэгш авах боломжийг бүрдүүлж, жендэр болон хөрөнгөөс үүдэх ялгааг арилгахаар зорьж байна.

91

хувь

Хөгжиж буй орнуудын бага боловсролын элсэлт 91 хувьд хүрчээ.

57

сая

Бага насны 57 сая хүүхэд сургуульд хамрагдаагүй хэвээр байгаагийн талаас илүү хувь нь Сахарын цөлөөс өмнөх Африкт амьдарч байдаг.

1

4 хүн тутмын

Хөгжиж буй орнуудад дөрвөн охин тутмын нэг нь сургуульд сурдаггүй байна.

50

хувь

Сургуульд хамрагдаагүй бага сургуулийн насны хүүхдүүдийн тал орчим хувь нь сөргөлдөөнд өртсөн бүс нутагт амьдарч байна.

103

сая

Дэлхий даяар 103 сая залуучууд бичиг үсгийн анхан шатны мэдлэг дутмаг байгаагийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

6

10 хүн тутмын

10 хүүхэд тутмын 6 нь анхан шатны тоо бодох, унших чадваргүй байна.

Зорилтууд

  • 2030 он гэхэд бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд үнэ төлбөргүй, тэгш, чанартай бага болон дунд шатны боловсролыг эзэмшиж, холбогдох, үр дүнтэй эрдэм мэдлэгтэй болсон байх
  • 2030 он гэхэд бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг бага боловсролд бэлтгэж бага насны хүүхдүүдийг хөгжүүлэх чанартай үйлчилгээ, тусламж, сургуулийн өмнөх боловсролоор хангах
  • 2030 он гэхэд бүх эрэгтэй, эмэгтэй хүнд хямд үнэтэй, чанартай техникийн, мэргэжлийн болон дээд боловсрол, түүний дотор их дээд сургуулийн боловсролыг тэгш авах боломжийг бүрдүүлэх
  • 2030 он гэхэд ажил эрхлэх, зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх холбогдох ур чадвартай, түүний дотор техник, мэргэжлийн ур чадвартай залуучууд, насан хүрэгсдийн тоог нэмэгдүүлэх
  • 2030 он гэхэд боловсролын байгууллагад суралцагсдын жендерийн зохистой харьцааг хангаж, эмзэг бүлэг, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нутгийн уугуул хүмүүс, эмзэг бүлгийн хүүхдүүдэд бүх шатны боловсрол, мэргэжлийн сургалтыг тэгш авах боломжийг бүрдүүлэх
  • 2030 он гэхэд бүх залуус, эрэгтэй, эмэгтэй нас хүрэгсдийн хамгийн багадаа [x] хувийг бичиг үсэг, тооны мэдлэгтэй болгох
  • 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн мэдлэг, тогтвортой амьдралын хэв маяг, хүний эрх, жендерийн тэгш байдал, энх тайван болон хүч үл хэрэглэх соёлыг төлөвшүүлэх, дэлхийн иргэн байх, соёлын олон янз байдал болон тогтвортой хөгжилд соёлын оруулж буй хувь нэмрийг ойлгуулах мэдүүлэх замаар тогтвортой хөгжлийг хөхүүлэх дэмжихэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг бүх суралцагчдад олгох
  • Хүүхэд, хөгжлийн бэрхшээл, жендерийн мэдрэмжтэй боловсролын байгууллагыг бэхжүүлэн сайжруулж, хүн бүрийг аюулгүй, хүртээмжтэй, үр дүнтэй суралцах орчноор хангах
  • 2020 он гэхэд хөгжингүй болон хөгжиж буй бусад орнуудад дээд боловсрол, түүний дотор мэргэжлийн сургалт, мэдээлэл, харилцаа холбооны технологи, техникийн, инженерийн, шинжлэх ухааны сургалтад суралцуулах зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй улс орнууд, Африкийн орнуудад олгох сургалтын тэтгэлгийн тоог дэлхийн хэмжээнд [x] хувиар нэмэгдүүлэх
  • 2030 он гэхэд хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй улс орнуудад багш бэлтгэх сургалтын чиглэлийн олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан дадлага туршлагатай багш нарын хангамжийг [x] хувиар нэмэгдүүлэх

Зорилго 5

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг зогсоох нь хүний үндсэн эрхийн асуудал төдийгүй, тогтвортой ирээдүйд чухал ач холбогдолтой юм. Охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь эдийн засгийн өсөлт, хөгжилд эергээр нөлөөлдөг нь батлагдсан. 

НҮБХХ нь өнгөрсөн хорин жилийн хугацаанд жендэрийн эрх тэгш байдлыг үйл ажиллагаандаа чухалчлан ажиллаж байгаа бөгөөд гайхалтай үр дүнгүүдийг харж байна. 15 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү олон охид сургуульд суралцаж, ихэнх газар нутагт бага боловролын түвшинд хүйсийн тэгш байдалд хүрсэн байна. 

Хэдийгээр урьд өмнөхөөс илүү олон эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож байгаа ч зарим бүс нутагт эмэгтэйчүүд эрчүүдтэй адил хөдөлмөрлөх эрхийг тогтолцоогоор хааж, тэгш бус байдал үргэлжилсээр байна. Бэлгийн хүчирхийлэл болон мөлжлөг, гэрийн ажлын тэгш бус хуваарилалт, төрийн албанд ялгаварлан гадуурхах зэрэг нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад асар том саад бэрхшээлийг учруулсаар байна. Уур амьсгалын өөрчлөлт, гамшиг нь сөргөлдөөн, шилжилт хөдөлгөөний нэгэн адилаар эмэгтэйчүүд, хүүхдүүдэд илүү хүндээр нөлөөлж байна. 

Эмэгтэйчүүдэд эрх тэгш байдлаар газар болон бусад хэлбэрийн эд хөрөнгө өмчлөх эрхийг олгож, мэдээлэл, харилцаа холбооны технологи болон интернэтийг ашиглах хүртээмжийг сайжруулж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг боловсролыг олгох нь чухал юм. Өнөөдөр төрийн албанд хэзээ хэзээнийхэс илүү эмэгтэйчүүд ажиллаж байгаа ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог мөн адил нэмэгдүүлэх нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чухал нөлөөтэй юм.

77

цент

Адил ажил хийсний хөлсөнд эрэгтэйчүүдийн авдаг доллар бүрт эмэгтэйчүүд ердөө 77 цент авдаг.

1

3 эмэгтэй тутмын

Эмэгтэйчүүдийн 35 хувь нь бие махбодийн болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

13

хувь

Газар эзэмшигчдийн дөнгөж 13 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

750

сая

750 сая охид, эмэгтэйчүүд 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн.

2

3 улс тутмын

Хөгжиж буй орнуудын 3 улс тутмын 2 нь бага боловсролын түвшинд жендэрийн тэгш байдалд хүрсэн.

24

хувь

2018 оны 11-р сарын байдлаар парламентын гишүүдийн дөнгөж 24 хувь нь эмэгтэйчүүд байсан нь 1995 оны 11.3 хувьтай харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт юм.

Зорилтууд

  • Бүх эмэгтэйчүүд, охидыг ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоох
  • Албан болон хувийн хүрээнд бүх эмэгтэйчүүд, охидыг хүчирхийлэх, түүний дотор хүний хулгай наймаанд өртөх, бэлгийн болон бусад хэлбэрээр дарлах мөлжих явдлыг таслан зогсоох
  • Хүүхэд байхад нь, эрт үед, хүчээр гэрлүүлэх, эм бэлэг эрхтнийг нь зэрэмдэглэх зэрэг бүх хор уршигтай зан заншлыг таслан зогсоох
  • Улсын хэмжээнд тохиромжтой гэж үзвэл төрийн үйлчилгээ, дэд бүтэц, нийгэм хамгааллын бодлогоор хангах, өрх, гэр бүлийн дотор үүрэг хариуцлагаа хуваалцах явдлыг хөхүүлэн дэмжих замаар цалин хөлсгүйгээр хүн асрах, гэрийн ажил хийх явдлыг хүлээн зөвшөөрч, түүний ач холбогдлыг эрхэмлэх
  • Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд шийдвэр гаргах бүх үе шатанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор эмэгтэйчүүдийг хангах
  • Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөр, Бээжингийн Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тэдгээр хэрэгжилтийг хэлэлцсэн бага хурлуудын үр дүнгийн баримт бичгүүдэд нийцүүлэн тохиролцсоны дагуу нөхөн үржихүйн эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүр бүрт хүртээх
  • Үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн эмэгтэйчүүдэд эдийн засгийн тэгш эрх, түүнчлэн газар болон бусад хэлбэрийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах, санхүүгийн үйлчилгээ, өв залгамжлах, байгалийн баялгаас хүртэх боломжийг олгох шинэчлэлийг хэрэгжүүлэх
  • Эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлж хүчирхэгжүүлэх зорилгоор боломжит технологи, ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрэглэх явдлыг сайжруулах
  • Бүх түвшинд жендерийн тэгш байдлыг хөхүүлэн дэмжих, бүх охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хүчирхэгжүүлэх зохистой бодлого, хэрэгжиж болох хууль тогтоомжийг батлан сайжруулах

Зорилго 6

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ

Ундны усны хомсдол нь нийт дэлхийн хүн амын 40 хувьд шууд нөлөөлж байгаа ба энэ үзүүлэлт нь дэлхийн дундаж температур нэмэгдэхийн хэрээр өсөх төлөвтэй байна. Хэдийгээр 1990 оноос хойш 2.1 тэрбум хүн усны ариун цэврийн байгууламжаа сайжруулсан ч ундны усны хомсдол дэлхийн бүх тивд нөлөөлж байна. 

Жил ирэх тусам олон улс орнууд устай хомсдолтой нүүр тулж байгаа бөгөөд бөгөөд ган гачиг, цөлжилт нэмэгдэж байгаа нь эдгээр хандлагыг улам дордуулж байна. 2050 он гэхэд дөрвөн хүн тутмын нэг нь усны хомсдолд орно гэсэн тоон үзүүлэлт байна. 

2030 он гэхэд хүн бүрийг ундны аюулгүй, хямд усаар хангахын тулд бид зохих дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж, ариун цэврийн байгууламжаар хангаж, эрүүл ахуйг дэмжин ажиллах шаардлагатай. Түүнчлэн, устай холбоотой экосистемийг хамгаалж, сэргээх нь нэн чухал юм. 

Бүх нийтийг аюулгүй, хүртээмжтэй ундны усаар хангахын тулд үндсэн үйлчилгээний дутагдалтай 800 сая гаруй хүнд хүрч ажиллан, 2 тэрбум гаруй хүний үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай байна. 

2015 оны байдлаар, 4.5 тэрбум хүн аюулгүй ариун цэврийн үйлчилгээгүй, 2.3 тэрбум хүн энгийн ариун цэврийн байгууламжгүй байжээ.

5.2

тэрбум

2015 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 71 хувь буюу 5.2 тэрбум хүн ундны усны нөөцөө аюулгүй болгосон ч, 844 сая хүн ундны цэвэр усаар дутагдаж байна.

2.9

тэрбум

2015 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 39 хувь буюу 2.9 тэрбум хүн ариун цэврийн байгууламжтай байсан бол 2.3 тэрбум хүн үндсэн ариун цэврийн байгууламжгүй, 892 сая хүн ил задгай бие зассан хэвээр байсан байна.

80

хувь

Бохир усны 80 хувь нь зохих байдлаар цэвэрлэгддэггүй.

2

тэрбум

Усны хомсдолд 2 тэрбум гаруй хүн өртөж байгаа бөгөөд энэ үзүүлтэлд нь өсөх төлөвтэй байна.

80

хувь

Улс орнуудын 80 хувь нь усны нөөцийн нэгдсэн менежментийг эхлүүлсэн байна.

70

хувь

Өнгөрсөн зуунд дэлхий нийт байгалийн намгархаг газрынхаа 70 хувийг алдсан.

Зорилтууд

  • 2030 он гэхэд хүн бүрийг ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангах
  • 2030 он гэхэд хүн бүрийг тэгш хүртээмжтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжид хамруулж, охид, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийнхний хэрэгцээ шаардлагыг онцгойлон анхааран үзэж ил задгай биеэ засах явдлыг зогсоох
  • 2030 он гэхэд дэлхийн түвшинд бохирдлыг бууруулах, хог хаях ажиллагааг халах, аюултай химийн бодис, материалыг гаргах явдлыг хамгийн бага түвшинд хүргэх, цэвэрлэгдээгүй бохир ус хувь хэмжээг хоёр дахин бууруулах, усыг дахин боловсруулж, цэвэршүүлэн хэрэглэх явдлыг [x] хувиар нэмэгдүүлэх замаар усны чанарыг сайжруулах
  • 2030 он гэхэд бүх салбарт усны хэрэглээний үр ашгийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, усны хомсдолоос гаргах үүднээс цэвэр усны тогтвортой олборлолт, хангамжийг хангаж, усны хомсдолоос өртсөн хүн амын тоог үлэмж хэмжээгээр бууруулах
  • 2030 он гэхэд тохиромжтой гэж үзвэл хил дамнасан хамтын ажиллагаагаар дамжуулан бүх түвшинд усны нөөцийн нэгдсэн менежментийг нэвтрүүлэх
  • 2020 он гэхэд устай холбоотой экосистем, түүний дотор уул, ой, намагшсан газар, гол мөрөн, уст давхарга, нуурыг хамгаалах, сэргээх
  • 2030 он гэхэд ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой үйл ажиллагаа, хөтөлбөр, түүний дотор ус хураах, цэвэршүүлэх, усны үр ашиг, бохир усыг цэвэрлэх, дахин ашиглах технологийн чиглэлээр хөгжиж буй орнуудад үзүүлдэг олон улсын хамтын ажиллагаа, чадавх бэхжүүлэх дэмжлэг туслалцааг өргөжүүлэх
  • Усны болон ариун цэврийн байгууламжийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр орон нутгийн хамт олны оролцоог дэмжих, бэхжүүлэх

Зорилго 7 СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭВТРҮҮЛЭХ

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭВТРҮҮЛЭХ

2000 оноос 2018 оны хооронд цахилгаан эрчим хүчээр хангагдсан хүн амын эзлэх хувь 78-аас 90 хувь болон өсөж, цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй хүн амын тоо 789 сая болон буурсан юм. 

Гэсэн хэдий ч хүн ам өсөхийн хэрээр хямд эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, чулуужсан түлшинд тулгуурласан эдийн засаг нь манай уур амьсгалд эрс өөрчлөлтийг бий болгож байна. 

2030 он гэхэд ТХЗ 7-д хүрэхийн тулд нар, салхи, дулааны эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний бүтээмжийг дээшлүүлэх байдлаар бүх нийтийг эрчим хүчээр хангах нь нэн чухал юм. 

Бүх улс орныг цэвэр, илүү үр ашигтай эрчим хүчээр хангах дэд бүтцийг өргөжүүлж, технологийг шинэчлэх нь өсөлтийг дэмжих ба байгаль орчинд ч тустай.

10

хувь

10 хүн тутмын нэг нь эрчим хүчний үйлчилгээгүй байгаа бөгөөд тэдний ихэнх нь хөгжиж буй орнуудын хөдөө орон нутагт амьдарч байна. Түүнчлэн, эдгээр хүмүүсийн талаас илүү хувь нь Сахарын цөлөөс өмнөх Африкт амьдарч байна.

73

хувь

Уур амьсгалын өөрчлөлтөд эрчим хүч голлох нөлөө үзүүлж байгаа ба хүний ​​үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн 73 хувийг бүрдүүлдэг.

40

хувь

Эрчим хүчний хэмнэлт нэн чухал тул хэмнэлтийн зөв бодлогыг баримталснаар хүлэмжийн хийн ялгаруулалтын 40 гаруй хувийг бууруулах боломжтой юм.

2.8

тэрбум

Ойролцоогоор дэлхийн хүн амын гуравны нэг буюу 2.8 тэрбум хүмүүс нь хоол хийхдээ бохирдуулагч, эрүүл бус түлшийг ашиглаж байна.

17.5

хувь

2017 оны байдлаар нийт эрчим хүчний 17.5 хувийг сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэсэн байна.

18

сая

2019 оны байдлаар сэргээгдэх эрчим хүчний салбарт 11.5 сая хүн ажиллаж байжээ. Дэлхийн дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 2 хэмээс доош байлгах Парисын хэлэлцээрийн зорилтод хүрэхийн тулд эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнд шаардлагатай өөрчлөлтүүд нь 18 сая ажлын байрыг бий болгож чадах юм.

Зорилтууд

  • 2030 он гэхэд боломжийн, найдвартай, орчин үеийн эрчим хүчний үйлчилгээгээр хүн бүрийг хангах
  • 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх
  • 2030 он гэхэд эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн хурдыг дэлхийн түвшинд хоёр дахин нэмэгдүүлэх
  • 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний судалгаа шинжилгээ, технологи, түүний дотор сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, дэвшилтэт болон цэвэр хатуу түлшний технологийг хүртээмжтэй болгох үүднээс олон улсын хамтын ажиллагааг сайжруулж, эрчим хүчний дэд бүтэц, цэвэр эрчим хүчний технологид оруулах хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих
  • 2030 он гэхэд хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй орнуудын иргэдийг орчин үеийн, тогтвортой эрчим хүчний үйлчилгээгээр хангах дэд бүтцийг өргөжүүлж, технологийг шинэчлэх

Зорилго 8

ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР БА ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ

2008 оны эдийн засгийн хямралын урт хугацааны нөлөөг үл харгалзан, өнгөрсөн 25 жилийн хугацаанд нэн ядуу амьдарч буй ажилчдын тоо эрс буурчээ. Хөгжиж буй орнуудад дундаж анги нийт ажил эрхлэлтийн 34 гаруй хувийг эзэлж байгаа нь 1991-2015 оны хооронд бараг гурав дахин өссөн үзүүлэлт юм. 

Гэвч, эдийн засаг сэргэхийн хэрээр өсөлт удааширч, тэгш бус байдал нэмэгдэж, өсөн нэмэгдэж буй ажиллах хүчнийг хангах хангалттай ажлын байр байхгүй байгааг бид анзаарч байна. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын мэдээллэснээр, 2015 онд 204 сая хүн ажлын байргүй байсан байна. 

ТХЗ-ууд нь тогтвортой эдийн засгийн өсөлт, өндөр бүтээмж, технологийн шинэчлэлийг дэмждэг. Үүний тулд бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох,  албадан хөдөлмөр, боолчлол, хүний наймааг устгах үр дүнтэй аргууд юм. Эдгээр аргуудын харгалзан үзэж, 2030 он гэхэд эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүсийг бүрэн, бүтээмжтэй ажил, зохистой хөдөлмөр эрхлүүлэх нь бидний эрхэм зорилго юм.

5

хувь

2018 оны байдлаар дэлхий дахинд ойролцоогоор 172 сая хүн ажилгүй байж, нийт ажилгүйдлийн түвшин 5 хувьтай байжээ.

1

сая

Ажиллах хүчин жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан, ажилгүй хүмүүсийн тоо жил бүр нэг саяар нэмэгдэж, 2020 он гэхэд 174 саяд хүрэх төлөвтэй байна.

700

сая

2018 оны байдлаар 700 сая орчим ажилчин өдөрт 3.20 ам.доллараас бага орлоготой, туйлын болон дунд зэргийн ядууралд амьдарч байжээ.

48

хувь

2018 оны байдлаар ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 48 хувьтай байсан бол эрэгтэйчүүдийнх 75 хувьтай байсан байна. 2018 оны байдлаар нийт ажиллах хүчин болох 3.5 тэрбум хүний ​​5 хүн тутмын 3 орчим нь эрэгтэйчүүд байв.

2

тэрбум

2016 оны байдлаар нийт 2 тэрбум ажилчин албан бус хөдөлмөр эрхэлж байсан нь дэлхийн нийт ажиллах хүчний 61 хувийг бүрдүүлж байв.

85

сая

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс ажиллах хүчинд дутуу дайчлагдаж байна— 85 саятай харьцуулахад 55 сая хүн.

Зорилтууд

  • Үндэсний нөхцөл байдалд нийцүүлэн нэг хүнд ногдох эдийн засгийн өсөлтийг хангаж, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад жилийн ДНБ-ий өсөлтийг 7 хувьд байлгах
  • Эдийн засгийг төрөлжилт, технологийн шинэчлэл, инновациар дамжуулан, түүний дотор өндөр өртөг шингэсэн, ажиллах хүч ихээр шаарддаг салбаруудад голлон анхаарч эдийн засгийн бүтээмжийн өндөр түвшинд хүрэх
  • Бүтээмжтэй үйл ажиллагаа, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх, бүтээлч байдал, инновацийг дэмждэг хөгжлийн чиг баримжаатай бодлогыг хөхүүлэн дэмжиж, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох замаар бичил, жижиг, дунд бизнесийг албан ёсны болгож, тэдгээрийн өсөлтийг дэмжих
  • 2030 он гэхэд хөгжингүй орнуудын хошуучлан тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн 10 жилийн хөтөлбөрт нийцүүлэн байгаль орчны доройтлоос эдийн засгийн өсөлтийг ялгаатай авч үзэх гэсэн хүчин чармайлт, үйлдвэрлэл, хэрэглээний чиглэлээр дэлхийн баялгийн үр ашгийг аажмаар нэмэгдүүлэх
  • 2030 он гэхэд эрэгтэй, эмэгтэй бүх хүн, түүний дотор залуу болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүрэн, бүтээмжтэй ажил, зохистой хөдөлмөр эрхлүүлж, адил үнэ цэнэтэй ажилд адилхан цалин хөлс олгох
  • 2020 он гэхэд ажил эрхэлдэггүй, боловсрол эсвэл сургалтад хамрагдаагүй залуучуудын эзлэх хувийг үлэмж хэмжээгээр бууруулах
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох, устгахад чиглэлээр шуурхай, үр дүнтэй арга хэмжээ авч, албадан хөдөлмөр хийлгэх явдлыг арилгаж, бүх хэлбэрийн хүүхдийн хөдөлмөр, түүний дотор хүүхдийг цэрэг болгон элсүүлэх, ашиглах явдлыг 2025 он гэхэд эцэс болгох
  • Хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүх ажил хөдөлмөр эрхлэгчид, түүний дотор улирлын түр ажилтан, ялангуяа улирлын түр эмэгтэй ажилтан, аюултай хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудад аюулгүй, найдвартай ажиллах орчныг бий болгох
  • 2030 он гэхэд ажлын байр бий болгож, орон нутгийн соёл, бүтээгдэхүүнийг дэмждэг тогтвортой аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх
  • Хүн бүрт банк, даатгал, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг хүргэж өргөжүүлэх, түүнийг дэмжих дотоодын санхүүгийн институтийн чадавхыг бэхжүүлэх
  • Нэн буурай хөгжилтэй орнуудад үзүүлэх худалдааны холбогдолтой техникийн туслалцааны сайжруулсан нэгдсэн хүрээ/бүтцээр дамжуулан хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад үзүүлэх Худалдааны тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх
  • 2020 он гэхэд залуучуудын ажил эрхлэлтийн дэлхийн стратегийг боловсруулан хэрэгжүүлж, ОУХБ-ын Ажил хөдөлмөрийн дэлхийн гэрээ хэрэгжүүлэх

Зорилго 9

ИННОВАЦИ БОЛОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

Дэд бүтэц болон инновацид хөрөнгө оруулах нь эдийн засгийн өсөлт, хөгжлийн томоохон хөшүүрэг юм. Дэлхий нийтийн хүн амын талаас илүү хувь нь хот суурин газарт амьдарч байгаа энэ үед олон нийтийн тээвэр, сэргээгдэх эрчим хүч, шинэ үйлдвэрлэл, мэдээлэл, харилцаа холбооны технологи зэрэг нь улам чухал болж байна. 

Технологийн дэвшил нь шинэ ажлын байрыг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих зэрэг эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлуудад урт хугацааны шийдлийг олоход чухал ач холбогдолтой юм. Тогтвортой үйлдвэрлэлийг дэмжиж, шинжлэх ухааны судалгаа, инновацид хөрөнгө оруулах зэрэг нь тогтвортой хөгжлийг дэмжих чухал арга замууд юм. 

Өнөөдөр 4 тэрбум гаруй хүн интернетэд холбогдоогүй хэвээр байгаа бөгөөд 90 хувь нь хөгжиж буй орнуудын иргэд байна. Энэхүү цахим хуваагдлыг арилгах нь мэдлэг мэдээллийн тэгш хүртээмжийг хангах; түүнчлэн инноваци, бизнес эрхлэлтийг дэмжихэд маш чухал юм.

2.3

тэрбум

Дэлхий дахинд 2.3 тэрбум хүн энгийн ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй байна.

40

хувь

Африкийн зарим орнуудад дэд бүтцийн хязгаарлалт нь бизнесийн бүтээмжийг 40 орчим хувиар бууруулдаг.

2.6

тэрбум

Хөгжиж буй орнуудын 2.6 тэрбум хүн байнгын цахилгаан эрчим хүчний үйлчилгээг авч чадахгүй байна.

90

хувь

Дэлхий дахинд 4 тэрбум гаруй хүн интернетэд холбогдоогүй байгаа ба тэдний 90 хувь нь хөгжиж буй орны ард иргэд байна.

2.3

сая

Сэргээгдэх эрчим хүчний салбарт одоогоор 2.3 сая гаруй хүн ажилладаг ба энэ үзүүлэлт 2030 он гэхэд 20 саяд хүрэх магадлалтай байгаа юм.

30

хувь

Хөгжиж буй орнуудад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дөнгөж 30 хувь нь үйлдвэрийн боловсруулалтад ордог бол өндөр орлоготой орнуудын 98 нь боловсруулалтад ордог байна.

Зорилтууд

  • Хүн бүрт тэгш, хүртээмжтэй байх талыг голлон анхаарч эдийн засгийн хөгжил, хүний сайн сайхан аж байдлыг дэмжих чанартай, найдвартай, тогтвортой, уян хатан дэд бүтэц, түүний бүсийн болон хил дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх
  • Хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэржилтийг хөхүүлэн дэмжиж, 2030 он гэхэд үндэсний нөхцөл байдалтай уялдуулан ДНБ-нд аж үйлдвэрийн салбарын ажлын байрны эзлэх хувийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, нэн буурай хөгжилтэй орнуудад энэ хувийг хоёр дахин өсгөх
  • Жижиг хэмжээний аж үйлдвэрийн болон бусад салбарын аж ахуй нэгжүүд, ялангуяа хөгжиж буй орнуудын эдгээр аж ахуй нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах, түүний дотор хямд зээл авах, үйлдвэрлэл, зах зээл нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх
  • 2030 он гэхэд нөөц баялгийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлж, цэвэр, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийн ажиллагааг нэвтрүүлж, бүх улс орнууд өөрсдийн нөөц чадавхдаа уялдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлж, аж үйлдвэрийн тогтвортой ажиллагааг хангах зорилгоор дэд бүтцийг хөгжүүлж, аж үйлдвэрийг боловсронгуй болгох
  • Бүх улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын технологийн чадавхыг дээшлүүлэх, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах, түүний дотор 2030 он гэхэд инновацийг дэмжих, 1 сая хүн ногдох судалгаа-хөгжлийн ажилтны тоог [x] хувиар нэмэгдүүлэх, судалгаа-хөгжилд зарцуулах төр, хувийн хэвшлийн зардлыг өсгөх
  • Африкийн улс орнууд, нэн буурай хөгжилтэй улс орнууд, далайд гарцгүй хөгжиж буй улс орнууд, жижиг арлын хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүү, технологи, техникийн туслалцаа дэмжлэгийг нэмэгдүүлэх замаар хөгжиж буй орнуудад тогтвортой, уян хатан дэд бүтцийг хөгжүүлэхэд туслах
  • Бодлогын таатай орчныг хангах, тухайлбал аж үйлдвэрийн төрөлжилт, бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх замаар хөгжиж буй орнуудын дотоодын технологийн хөгжил, судалгаа шинжилгээ, инновацийг дэмжих
  • 2020 он гэхэд мэдээлэл, холбооны технологийн хүртээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, нэн буурай хөгжилтэй орнуудын хүн амыг хямд үнэтэй интернетээр хангахыг эрмэлзэх

Зорилго 10

ТЭГШ БУС БАЙДЛЫГ БУУРУУЛАХ

Орлогын тэгш бус байдал нэмэгдэж байна: дэлхийн хамгийн баян хүмүүсийн 10 хувьд дэлхийн нийт орлогын 40 хүртэлх хувийг эзэмшдэг бол хамгийн ядуу 10 хувьд нь ердөө 2-7 хувь ноогддог байна. Хөгжиж буй орнуудын хүн амын өсөлтийн тэгш бус байдлыг харгалзан үзвэл тэгш бус байдал 11 хувиар өссөн байна. 

Орлогын тэгш бус байдал сүүлийн хэдэн жилүүдэд дэлхийн бүх улс орнуудад өөр өөр хурдтайгаар нэмэгдэж байгаа ба Европт хамгийн бага, Ойрхи Дорнодод хамгийн өндөр байна. 

Тэгш бус байдлын өсөлтийг шийдвэрлэхэд орлого багатай иргэдийг чадавхжуулах; хүйс, арьс өнгө, яс үндэс, удам угсаа болон бусад байр сууриас үл хамааран хүн бүрийг эдийн засагт эрх тэгш оролцох боломжоор хангаж, дэмжих оновчтой бодлого шаардагддаг. 

Орлогын тэгш бус байдлыг шийдвэрлэхэд глобал шийдлүүд шаардлагатай. Үүнд санхүүгийн зах зээл, байгууллагуудын зохицуулалт, хяналтыг сайжруулах; хамгийн их хэрэгцээтэй бүс нутгуудад хөгжлийн тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг орно.

22

хувь

2016 оны байдлаар дэлхийн нийт орлогын 22 хувийг өндөр орлоготой 1 хувь авч байсан бол бага орлоготой 50 хувьд орлогын 10 хувь л ноогдож байсан байна.

16

хувь

1980 оны байдлаар дэлхийн нийт орлогын 16 хувийг хамгийн өндөр орлоготой ард иргэдийн 1 хувь нь авдаг байсан бол бага орлоготой 50 хувьд нийт орлогын 8 хувь л ноогддог байжээ.

33

хувь

Эдийн засгийн тэгш бус байдал нь хөрөнгийн тэгш бус өмчлөлөөс шалтгаалдаг. 1980 оноос хойш бараг бүх улс оронд төрийн баялгийг хувийн өмчид шилжүүлсэн ба 2016 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр орлоготой ард иргэдийн 1 хувь дэлхийн нийт баялгийн 33 хувийг эзэмшиж байжээ.

39

хувь

Үйл ажиллагаа одоогийнхоор үргэлжилвэл, хамгийн өндөр орлоготой 1 хувь 2050 гэхэд дэлхийн нийт эд баялгийн 39 хувийг эзэмших болно.

2

x

Эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар хоёр дахин их цагийг цалингүй, гэрийн ажилд зарцуулдаг.

60

хувь

Үнэлгээнд хамрагдсан улс орнуудын дөнгөж 60 хувьд нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж, 42 хувьд нь газар өмчлөх эрхтэй байдаг байдаг байна.

Зорилтууд

  • 2030 он гэхэд бага орлоготой хүн амын 40 хувийн орлогын өсөлтийг үндэсний дунджаас дээгүүр түвшинд аажмаар хүргэж, хадгалах
  • 2030 он гэхэд нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, арьс өнгө, яс үндэс, удам угсаа, шашин шүтлэг, эдийн засгийн болон бусад байр сууриасаа үл хамааран хүн бүрийг нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд эрх тэгш оролцох боломжоор хангаж, дэмжих
  • Ялгаварлан гадуурхсан хууль журам, бодлого, зан заншлыг халж, энэ талын хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар тэгш боломж бололцоог бүрдүүлж, тэгш бус байдлыг бууруулах
  • Санхүү, цалин, нийгэм хамгааллын бодлогыг батлан хэрэгжүүлж, тэгш байдлыг аажмаар хангах
  • Дэлхийн санхүүгийн зах зээл, институтийг зохицуулах, тэдэнд хяналт шинжилгээ хийх ажлыг сайжруулж, энэ талын дүрэм журмын хэрэгжилтийг хангах
  • Ensure enhanced representation and voice for developing countries in decision-making in global international economic and financial institutions in order to deliver more effective, credible, accountable and legitimate institutions
  • Илүү үр дүнтэй, хариуцлагатай, хууль ёсны институтийг бий болгох үүднээс дэлхийн олон улсын эдийн засаг, санхүүгийн институтийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөгжиж буй орнуудын төлөөллийг нэмэгдүүлж, байр сууриа илэрхийлэх боломжоор хангах
  • Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрт нийцүүлэн хөгжиж буй орон, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад онцгой ба ялгавартай хандах зарчмыг хэрэгжүүлэх
  • Төлөвлөлт, зохицуулалт сайтай шилжилт хөдөлгөөний бодлого хэрэгжүүлэх замаар хүмүүсийн зохион байгуулалттай, аюулгүй, байнгын, хариуцлагатай шилжилт хөдөлгөөнийг дэмжих
  • Улс орны үндэсний төлөвлөгөө, хөтөлбөртэй нийцүүлэн хэрэгцээ шаардлага өндөр байгаа улс орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй орнууд, Африкийн орнууд, жижиг арлын хөгжиж буй орнууд, далайд гарцгүй орнуудад өгөх хөгжлийн албан ёсны тусламж, оруулах санхүүгийн урсгал, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих
  • 2030 он гэхэд шилжин суурьшигчдын хийдэг мөнгөн гуйвуулгын гүйлгээний төлбөрийг 3 хувиас бага түвшинд хүртэл бууруулж, 5 хувиас дээш төлбөртэй мөнгө гуйвуулах үйлчилгээг зогсоох

Зорилго 11

ЭЭЛТЭЙ ХОТ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ

Бидний талаас их хувь нь хот суурин газар амьдарч байна. 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь буюу 6.5 тэрбум хүн хот суурин газар амьдарна гэсэн үзүүлэлт байдаг. Бид одоогийн хот байгуулалт, төлөвлөлтийн арга барилаа өөрчлөхгүйгээр тогтвортой хөгжилд хүрэх боломжгүй. 

Хөгжиж буй орнуудад хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөний үр дүнд хотууд хурдацтайгаар томорч мега хотуудыг бий болгож байгаатай зэрэгцэн, ядуусын хороолол нь хотын амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод байна. 

Хотуудыг тогтвортой болгох гэдэг нь карьер, бизнесийн боломжуудыг үүсгэж, аюулгүй, хямд орон сууцуудыг барьж, тогтвортой нийгэм, эдийн засгийг бий болгоно гэсэн үг юм. Үүнд нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт хийх, ногоон байгууламжийг бий болгох, иргэдийн оролцоотой, хүртээмжтэй байдлаар хот төлөвлөлт, менежментийг сайжруулах зэрэг орно.

4.2

тэрбум

2018 онд дэлхийн хүн амын 55 хувь болох 4.2 тэрбум хүн хот cуурин газар амьдарч байжээ. 2050 он гэхэд хот суурин газар амьдрах хүний тоо 6.5 тэрбумд хүрэх төлөвтэй байна.

3

хувь

Хот суурин газрууд нь дэлхийн газар нутгийн дөнгөж 3 хувийг эзэлдэг ч эрчим хүчний хэрэглээний 60-80 хувь, нүүрстөрөгчийн ялгаруулалтын 70-аас доошгүй хувийг эзэлдэг байна.

828

сая

828 сая хүн ядуусын хороололд амьдардаг гэсэн тооцоо байдаг ба энэ үзүүлэлт нь нэмэгдсээр байна.

33

хотууд

1990 оны байдлаар 10 сая ба түүнээс дээш хүн амтай 10 хот байсан бол 2014 он гэхэд мега хотуудын тоо 28 болон өсч, 2018 он гэхэд 33 болно хэмээн тооцоолж байжээ. Ирээдүйд 10 мега хотын 9 нь хөгжиж буй орнуудад байх болно.

90

хувь

Ойрын жилүүдийн хотын суурин газрын тэлэлтийн 90 хувь нь хөгжиж буй орнуудад байх болно.

80

хувь

Хотууд эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг ба дэлхийн ДНБ-ий 80 орчим хувийг бүрдүүлдэг.

Зорилтууд

  • 2030 он гэхэд хүрэлцэхүйц, аюулгүй, хямд үнэтэй орон сууц, суурь үйлчилгээгээр хүн бүрийг хангаж, ядуусын хорооллыг сайжруулах
  • 2030 он гэхэд эмзэг бүлгийн хүн ам, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг онцгой анхааран замын аюулгүй байдал, тухайлбал нийтийн тээврийг өргөжүүлэн сайжруулах замаар аюулгүй, хямд үнэтэй, хүртээмжтэй, тогтвортой тээврийн системийг хүн бүрт хүргэх
  • 2030 он гэхэд бүх улс орнуудад хамтын оролцооны, нэгдсэн, тогтвортой хүн амын суурьшлын төлөвлөлт, менежментийн чадавх, бүх талын оролцоог хангасан, тогтвортой хот байгуулалтыг сайжруулах
  • Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хадгалан хамгаалах арга хэмжээг сайжруулах
  • 2030 он гэхэд нас барсан болон байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулж, ядуу болон эмзэг бүлгийн хүн амыг голлон анхаарч байгалийн гамшиг, түүний дотор устай холбоотой гамшгийн улмаас ДНБ-тай харьцуулсан эдийн засгийн алдагдлыг [x] хувиар бууруулах
  • By 2030, reduce the adverse per capita environmental impact of cities, including by paying special attention to air quality and municipal and other waste management
  • 2030 он гэхэд агаарын чанар, хотын болон хог хаягдлын менежментийн асуудалд онцгой анхаарлаа хандуулах замаар хотуудын нэг хүнд ногдох байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах
  • Үндэсний болон бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтийг сайжруулах замаар хот, хагас суурин газар, хөдөө орон нутгийн хооронд эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр дүнтэй уялдаа холбоо дэмжих
  • 2020 он гэхэд бүх талын оролцоог хангах, хөрөнгө баялгийг үр ашигтай ашиглах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох, гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, төлөвлөгөө батлан хэрэгжүүлдэг хот, хүн амын суурьшлын тоог [x] хувиар нэмэгдүүлж, удахгүй гарах Хёгогийн үйл ажиллагааны баримт бичигтэй уялдуулан бүх түвшинд гамшгийн эрсдэлийн цогц менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх
  • Орон нутгийн материалыг ашиглан даац сайтай, гамшгийн үед тэсвэртэй, эдийн засгийн хэмнэлттэй барилга байгууламж барихад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх замаар нэн буурай хөгжилтэй орнуудыг дэмжих

Зорилго 12

ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ

Эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд хүрэхийн тулд бид бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ашиглах арга хэлбэрээ өөрчлөн, экологийн ул мөрөө яаралтай бууруулах шаардлагатай байна. Хөдөө аж ахуйд цэвэр ус хамгийн ихээр шаардагддаг бөгөөд одоогийн байдлаар ундын цэвэр усны 70 хувийг ашиглаж байна. 

Энэхүү зорилгод хүрэхэд байгалийн нөөц баялгийн үр ашигтай менежмент, хорт хог хаягдал, бохирдуулагчийг зөв зохистой байдлаар зайлуулах нь нэн чухал юм. Хөгжиж буй орнуудыг 2030 он гэхэд илүү тогтвортой хэрэглээний хэв маяг руу шилжихэд туслалцаа үзүүлж хог хаягдлыг дахин боловсруулж, багасгахад үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийг дэмжих ажиллах нь мөн зайлшгүй хэрэгцээтэй юм. 

Дэлхийн хүн амын томоохон хэсэг нь наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй, хэрэглээний түвшин тун бага байна. Жижиглэн худалдааны болон хэрэглээний түвшинд нэг хүнд ногдох дэлхийн хүнсний хаягдлыг хоёр дахин багасгах нь илүү үр ашигтай үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Энэ нь хүнсний аюулгүй байдлыг хангахад нэмэрлэж, нөөцийн хэмнэлттэй эдийн засаг руу шилжихэд тус болох болно.

1.3

тэрбум

Нэг жилд ойролцоогоор 1.3 тэрбум тонн хоол хүнс дэмий хаягддаг бол 2 тэрбум орчим хүн хоол тэжээлийн дутагдалд орж байдаг.

22

хувь

Хүнсний салбар нь нийт хүлэмжийн хийн ялгарлын 22 орчим хувийг эзэлдэг ба энэ нь голчлон ой модыг тариалангийн талбай болгон хувиргаснаас үүдэлтэй байдаг.

2

тэрбум

Дэлхий дахинд 2 тэрбум хүн илүүдэл жинтэй байна.

3

хувь

Дэлхий дээрх усны нөөцийн 3 хувь нь л цэвэр (ундны) ус ба хүн төрөлхтөн байгаль дэлхий дахин нөхөж чадахаас илүү хурдтайгаар усыг ашиглан дуусгаж байна.

$120 ам.доллар

тэрбум

Хэрэв дэлхий дахинд хүн бүр эрчим хүчний хэмнэлттэй чийдэнг ашигладаг болвол жилд 120 тэрбум ам.доллар хэмнэх боломжтой юм.

20

хувь

2013 оны байдлаар дэлхийн эрчим хүчний хэрэглээний тавны нэг нь сэргээгдэх эх үүсвэрээс үүдэлтэй байсан байна.

Goal targets

  • Хөгжиж буй орнуудын хөгжил, чадавх нөөц бололцоог харгалзан үзэж хөгжингүй орнууд хошуучлан бүх улс орнууд зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж, тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн 10 жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • 2030 он гэхэд байгалийн баялгийг үр ашигтай хэрэглэж, түүний тогтвортой менежментийг бүрдүүлэх
  • 2030 он гэхэд жижиглэн худалдааны болон хэрэглээний түвшинд нэг хүнд ногдох дэлхийн хүнсний хаягдлыг хоёр дахин багасгаж, үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн тогтолцоотой холбоотойгоор гарах хүнсний алдагдал, түүний дотор ургац хураалтын дараах алдагдлыг бууруулах
  • 2020 он гэхэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын баримт бичигт нийцүүлэн химийн бодис болон бүх төрлийн хог хаягдлыг амьдралынх нь мөчлөгийн хугацаанд байгаль орчинд ээлтэй байдлаар зохицуулах
  • 2030 он гэхэд хог хаягдлаас сэргийлэх, түүнийг бууруулах дахин боловсруулах, дахин хэрэглэх замаар хог хаягдал бий болгож буй хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулах
  • Хувийн хэвшил, ялангуяа томоохон, үндэстэн дамнасан компаниудыг тогтвортой байдалд чиглэсэн арга ажиллагааг нэвтрүүлж, энэ талаарх мэдээллийг өөрсдийн үйл ажиллагааны тайландаа тусгаж байх явдлыг дэмжих
  • 2030 он гэхэд хүн бүр тогтвортой хөгжил, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах амьдралын хэв маягийн талаар холбогдох мэдээлэл, мэдлэгтэй болсон байх
  • Хэрэглээний болон үйлдвэрлэлийн илүү тогтвортой бүтцэд шилжих зорилгоор шинжлэх ухааны болон технологийн чадавхаа бэхжүүлэхэд хөгжиж буй орнуудыг дэмжих
  • Шинээр ажлын байр бий болгодог, орон нутгийн соёл, бүтээгдэхүүнийг хөхүүлэн дэмждэг тогтвортой аялал жуулчлалд тогтвортой хөгжлийн үзүүлж буй нөлөөнд хяналт шинжилгээ хийх арга хэрэгслийг боловсруулж, нэвтрүүлэх
  • Хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлыг харгалзан үзэж, ядуу, эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах байдлаар өөрсдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болохуйц нөлөөллийг багасгаж, үндэсний нөхцөл байдалд нийцүүлэн зах зээлийн гажилтыг арилгах, түүний дотор татварын бүтцийг өөрчлөх, байгаль орчин сөрөг нөлөө учруулж буй татаасыг аажмаар багасгах замаар үрэлгэн хэрэглээг өөгшүүлдэг шатах түлшний үр ашиггүй татаасыг оновчтой болгох

Зорилго 13

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮР НӨЛӨӨГ БАГАСГАХ

Уур амьсгалын өөрчлөлтийн хор уршигт өртөхгүй байгаа улс орон гэж байхгүй. 1990 онтой харьцуулахад хүлэмжийн хийн ялгаруулалт нь 50 дахин өссөн байна. Дэлхийн дулаарал нь цаг уурын системд удаан хугацааны өөрчлөлтийг үүсгэж байгаа бөгөөд хэрэв арга хэмжээ авахгүй л бол эргэлт буцалтгүй үр дагаварт хүргэх аюул заналхийлж байна. 

Уур амьсгалтай холбоотой гамшгаас үүдэлтэй эдийн засгийн жилийн дундаж алдагдал хэдэн зуун тэрбум долларт хүрдэг. 1998-2017 оны хооронд 1,3 сая хүн амь насаа алдаж, 4,4 тэрбум хүн гэмтэж бэртэхэд хүргэсэн гео-физикийн гамшгийн хүний нөлөө ч мөн хорт үр дагавруудад хүргэж байна.   Энэхүү зорилго нь хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нүүрстөрөгч багатай хөгжилд хөрөнгө оруулах хэрэгцээг хангахад бүх төрлийн эх үүсвэрээс 2020 он гэхэд жил бүр 100 тэрбум ам.долларыг хамтран бүрдүүлэх зорилготой юм. 

Эмзэг бүлгийн иргэдэд голлон анхаарч ажиллах нь ТХЗ 13 төдийгүй бусад ТХЗ-уудад шууд хувь нэмэр оруулах тул эдгээр арга хэмжээ нь гамшгийн эрсдэлийн арга хэмжээ, байгалийн нөөцийн тогтвортой менежмент, хүний аюулгүй байдлыг үндэсний хөгжлийн стратегид тусгах хүчин чармайлттай эн зэрэгцэн хамт явах ёстой. Улс төрийн хүчин чармайлт, нэмэгдсэн хөрөнгө оруулалт болон технологийг ашиглан дэлхийн дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн хоёр хэмээр хязгаарлаж, 1.5 хэмд барих боломжтой хэвээр байгаа юм. Гэвч үүний тулд түргэн шуурхай хамтын ажиллагаа шаардагдах юм.

+1°

Цельсийн градус

2017 оны байдлаар хүн төрөлхтөн аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.0°С орчим дулаарлыг үүсгэсэн гэсэн тооцоо байдаг.

+20

см

Далайн түвшин 1880 оноос хойш ойролцоогоор 20 см (8 инч)-ээр нэмэгдсэн бөгөөд 2100 он гэхэд дахин 30-122 см (1-ээс 4 фут) нэмэгдэх төлөвтэй байна.

2050

Дулаарлыг 1.5С-д хязгаарлахын тулд дэлхийн CO2 ялгаруулалт 2010-2030 оны хооронд 45%-иар буурч, 2050 онд тэгт хүрэх шаардлагатай юм.

1/3

Дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн +2 хэмээс доош барина гэсэн Парисын хэлэлцээрийн дагуу уур амьсгалын амлалтууд нь нийт хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шаардлагатай байгаа хэмжээний 1/3 бууруулж байгаа юм.

$26 ам.доллар

их наяд

Уур амьсгалын зоригтой арга хэмжээг авснаар дор хаяж 26 их наяд ам.долларын эдийн засгийн үр өгөөжийг авчрах болно.

18

сая

Дан ганц эрчим хүчний салбар л гэхэд 2030 он гэхэд 18 сая орчим ажлын байрыг бий болгоно

Goal targets

  • Улс орнуудад тулгарч буй цаг ууртай холбоотой аюул осол, байгалийн гамшгийг даван туулах, тэдгээрт зохицох чадавхыг бэхжүүлэх
  • Цаг уурын өөрчлөлтийн талаарх арга хэмжээг үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд тусгах
  • Цаг уурын өөрчлөлтийг багасгах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэрэмжлүүлэх талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хүмүүсийн болон институтийн чадавхыг сайжруулах
  • Эрсдэлийг бууруулах үндсэн арга хэмжээ болон түүний хэрэгжилтийн талаарх ил тод байдлын хүрээнд хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагыг хангах, Ногоон цаг уурын сангийн үйл ажиллагааг тус санд хуримтлагдсан хөрөнгийг ашиглан аль болох хурдан бүрэн эхлүүлэх зорилгоор бүх төрлийн эх үүсвэрээс 2020 он гэхэд жил бүр 100 тэрбум ам.долларыг хамтран бүрдүүлэх зорилтын үүднээс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийг хэрэгжүүлэхээр хүлээсэн хөгжингүй улс орнуудын үүрэг амлалтыг биелүүлэх
  • Эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн болон эмзэг бүлгийн иргэдэд голлон анхаарч нэн буурай хөгжилтэй улс орнуудад цаг уурын өөрчлөлттэй холбоотой үр дүнтэй төлөвлөлт, менежмент хийх чадавхыг нэмэгдүүлэх механизмыг хөхүүлэн дэмжих

Зорилго 14

ДАЛАЙ ТЭНГИСИЙН НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ

Далай тэнгис - тэдгээрийн температур, химийн найрлага, урсгал, амьдрал – нь дэлхийг хүн төрөлхтөнд амьдрах боломжтой болгодог. Энэхүү амин чухал нөөцийг хэрхэн ашиглах нь хүн төрөлхтөнд чухал ач холбогдолтой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг тэнцвэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 

3 тэрбум гаруй хүн амьжиргаагаа далай, эрэг орчмын биологийн төрөл зүйлээс түшиглэн амьдардаг. Гэвч өнөөдөр хэт их загасчлалаас үүдэн дэлхийн загасны нөөцийн тогтвортой байдал алдагдаж байна. 

Далай нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй CO2-г шингээдэг ба аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээс хойш далайн хүчилжилт 26 хувиар нэмэгдсэн байна. Далайн бохирдлын дийлэнх нь хуурай газраас үүдэлтэй бөгөөд далайн нэг километр квадрат тутамд дунджаар 13,000 ширхэг хуванцар хог хаягдал байгаа нь гамшгийн түвшинд хүрсэнийг харуулж байгаа юм. 

ТХЗ-ууд нь тогтвортой байдлаар далай болон эргийн экосистемүүдийг бохирдлоос хамгаалж, далай тэнгисийн хүчилжилтийг шийдвэрлэх зорилготой юм. Олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн, далайд суурилсан нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглалтыг сайжруулах нь далайд холбогдох зарим нэг сорилтуудыг багасгахад тусална.

75

хувь

Далай нь дэлхийн гадаргуугийн дөрөвний гурвыг эзэлдэг бөгөөд эзлэхүүнээрээ манай гаригийн амьдрах орчны 99 хувийг бүрдүүлдэг юм.

200K

Далай нь одоогийн байдлаар тодорхойлогдсон 200,000 орчим амьтны зүйлийн амьдрах орчинг бүрдүүлдэг боловч тодорхойлогдоогүй зйлийн тоог харгалзан үзвэл бодит тоо нь энэ үзүүлэлт дээр нэмэгдэн сая сая байх боломжтой юм.

40

хувь

Далайн 40 орчим хувь нь бохирдол, загас агнуурын хомсдол, эрэг орчмын амьдрах орчны алдагдал болон бусад хүний үйл ажиллагаанд ихээхэн өртөж байна.

30

хувь

Далай нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн 30 орчим хувийг өөртөө шингээж, дэлхийн дулаарлын нөлөөг удаашруулдаг.

3

тэрбум

3 тэрбум гаруй хүн амьжиргаагаа далай, эрэг орчмын биологийн төрөл зүйлээр хангадаг.

$3 ам.доллар

их наяд

Тэнгисийн болон далайн эргийн нөөц ба үйлдвэрлэлийн зах зээлийн үнэлгээ нь жилд 3 их наяд ам.доллар буюу дэлхийн ДНБ-ий 5 орчим хувьтай тэнцдэг.

Зорилтууд

  • 2025 он гэхэд бүх төрлийн далайн бохирдол, ялангуяа эх газарт суурилсан үйл ажиллагаанаас үүдэлтэй, түүний дотор далай тэнгисийн хаягдал, шим тэжээлт бодисын бохирдлоос урьдчилан сэргийлэх, түүнийг үлэмж хэмжээгээр бууруулах
  • 2020 гэхэд ноцтой хэмжээний сөрөг нөлөөллүүдээс зайлсхийх, түүний дотор тэдгээрийг даван туулах чадавхыг бэхжүүлэх замаар далай тэнгисийн болон далайн эргийн экосистемийг тогтвортой хамгаалах, ашиглах, далай тэнгисийн эрүүл байдлыг хангаж үр шимийг нь хүртэхийн тулд түүнийг нөхөн сэргээх арга хэмжээг авах
  • Далай тэнгисийн хүчилжилтийн нөлөөг шинжлэх ухааны хамтын ажиллагааг бүх түвшинд бэхжүүлэх замаар хамгийн бага доод түвшинд хүргэх, шийдвэрлэх
  • 2020 гэхэд загас агнуурыг үр дүнтэй зохицуулах, загасыг хэт ихээр агнах, хууль бусаар, албан ёсны мэдээнд ордоггүй, зохицуулалтгүй загас агнуур, хор хөнөөлтэй загас агнуурын арга хэлбэрийг зогсоох, хамгийн богино хугацаанд, наад зах нь биологийн онцлог шинжийнх дагуу хамгийн өндөр хэмжээнд тогтвортой ашиг шим өгөх түвшинд загас сүргийг сэргээх үүнээс шинжлэх ухаанд тулгуурласан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх
  • 2020 он гэхэд олон улсын болон үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн, бэлэн байгаа шинжлэх ухааны чанартай мэдээлэлд үндэслэн далайн эргийн болон далай тэнгисийн талбайн хамгийн багадаа 10 хувийг хамгаалах
  • 2020 он гэхэд эрэлтээс давуулан үйлдвэрлэх, загасыг хэт ихээр агнахад хүргэдэг загас агнуурт олгодог татаасны тодорхой хэлбэрүүдийг хориглох, хууль бус, албан ёсны мэдээнд ордоггүй, зохицуулалтгүй загас агнуур хийхэд нөлөөлдөг татаасыг халах, хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй улс орнуудад онцгой болон ялгавартай хандах зохих, үр дүнтэй нөхцөлүүд нь Дэлхийн худалдааны байгууллагын загас агнуурын татаасны тухай хэлэлцээний салшгүй нэг хэсэг гэж үзэж шинээр энэ төрлийн татаасыг нэвтрүүлэхээс татгалзах
  • 2030 он гэхэд нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй орнуудын далай тэнгисийн нөөц баялгийг тогтвортой хэрэглэх, түүний дотор загас агнуур, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын тогтвортой менежментээр дамжуулан хүртэх эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх
  • Далай тэнгисийн технологийг дамжуулах талаарх Засгийн газар хоорондын далай тэнгисийн газар зүйн комиссын үзүүлэлт, журмыг харгалзан үзэж далай тэнгисийн эрүүл байдлыг сайжруулах, хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй орнуудын хөгжилд далай тэнгисийн биологийн олон янз байдлын оруулдаг хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор шинжлэх ухааны мэдлэгийг сайжруулах, судалгааны чадавхыг хөгжүүлэх, далай тэнгисийн технологийг дамжуулах
  • Жижиг хэмжээний бичил загас агнуур эрхлэгчдэд далай тэнгисийн нөөц баялгийг ашиглах боломжоор хангах
  • Далай тэнгисийн хуулийн тухай НҮБ-ын конвенцэд тусгагдсанчлан олон улсын хууль, түүний дотор, тохиромжтой нөхцөлд, далай тэнгис болон түүний нөөц баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах талаарх одоо хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын болон бүсийн журам дэглэмийн хэрэгжилтийг хангах

Зорилго 15

ХУУРАЙ ГАЗРЫН ЭКО СИСТЕМИЙГ ХАМГААЛАХ

Хүн төрөлхтний амьдрал эх газраас бүрэн дүүрэн хамааралтай. Хүнс тэжээлийн 80 хувийг ургамал, ногоо бүрдүүлдэг бөгөөд хүн төрөлхтөн хөдөө аж ахуйг эдийн засгийн чухал нөөц болгон ашигладаг. Ой мод нь дэлхийн гадаргын 30 хувийг эзэлж, олон сая зүйлийн амьдрах орчинг бүрдүүлдэг ба цэвэр агаар, усны чухал эх үүсвэр тул уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм. 

Жил бүр 13 сая га ой мод устаж, хуурай газар доройтож байгаа нь 3.6 тэрбум га талбайг цөлжүүлж, ядуу ард иргэдэд илүү хүндээр нөлөөлж байна. 

Газар нутгийн 15 хувь нь хамгаалалтад байгаа ч биологийн олон янз байдал эрсдэлд өртсөн хэвээр байна. 7000 орчим төрлийн амьтан, ургамал хууль бусаар худалдаалагдаж байна. Зэрлэг амьтдын наймаа нь биологийн олон янз байдлыг устгаад зогсохгүй сөргөлдөөнийг өдөөж, авлигыг дэмжиж байна. 

Хүн төрөлхтөний нийтлэг өв болох байгаль болон түүний оршин тогтнох нөхцлийг хамгаалж, биологийн олон янз байдлын алдагдлыг бууруулахын тулд яаралтай арга хэмжээ авч, дэлхийн хүнс, усны аюулгүй байдал болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааг дэмжин ажиллах хэрэгтэй байна.

1.6

тэрбум

Ойролцоогоор 1.6 тэрбум хүн ой модоор оршин тогтнож байна.

80

хувь

Ой мод нь хуурай газрын бүх төрлийн амьтан, ургамал, шавжийн 80 гаруй хувийн амьдрах орчныг бүрдүүлдэг.

2.6

тэрбум

2.6 тэрбум хүний амьжиргаа хөдөө аж ахуйгаас шууд хамааралтай.

33

хувь

Байгальд суурилсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдлүүд нь 2030 он гэхэд CO2-ын гуравны нэг орчим хувийг бууруулахад хувь нэмэр оруулна.

$125 ам.доллар

их наяд

Экосистемийн хүний амьжиргаа, сайн сайхан байдалд үзүүлэх үнэ цэнэ нь жилд 125 их наяд ам.доллартай тэнцэнэ.

60-80

хувь

Дэлхийн цэвэр усны 60-80 хувийг уулархаг бүс нутгууд хангадаг.

Зорилтууд

  • 2020 гэхэд олон улсын гэрээний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагад нийцүүлэн хуурай газрын болон далайгаас хол цэнгэг усны экосистем, түүний үйлчилгээ, ялангуяа ой, намагшсан газар, уулархаг болон хуурай газрыг хамгаалах, сэргээх, тэдгээрийг тогтвортой ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх
  • 2020 он гэхэд бүх төрлийн ойн тогтвортой менежментийг нэвтрүүлэх явдлыг хөхүүлэн дэмжих, цөлжилтийг зогсоох, муудсан ойг сэргээх, ойжуулах, моджуулах ажлыг олон улсын түвшинд [x] хувиар нэмэгдүүлэх
  • 2030 гэхэд цөлжилттэй тэмцэх, эвдэрч, талхлагдсан газар, хөрс, түүний дотор цөлжилт, ган, үерийн улмаас доройтсон газрыг сэргээх, газрын доройтлыг саармагжуулсан ертөнцийг бий болгохыг эрмэлзэх
  • 2030 он гэхэд тогтвортой хөгжилд нэн шаардлагатай үр ашгийг бий болгох уулархаг газрын экосистемийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор уулархаг газрын экосистем, түүний дотор экосистемийн био олон янз байдлыг хамгаалах
  • Биологийн төрөл зүйлийн амьдардаг газар орны доройтлыг бууруулах, биологийн олон янз байдал алдагдаж буй байдлыг зогсоох, 2020 он гэхэд устах аюулд өртсөн төрөл зүйлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар яаралтай, дорвитой арга хэмжээ авах
  • Генетикийн нөөц баялгийг ашигласнаас хүртэж буй үр ашгийг шударга, тэгш хуваалцах, энэ төрлийн нөөц баялгийг зохистой ашиглах явдлыг дэмжих
  • Ургамлын болон амьтны аймгийн хамгаалагдсан төрөл зүйлийг хулгайгаар агнах, хууль бусаар наймаалах явдлыг зогсоох, зэрлэг амьтан, ургамлын хууль бус бүтээгдэхүүнүүдийг эрэлт, нийлүүлэлтийг шийдэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авах
  • 2020 он гэхэд өөр гарагийн үржимхий төрөл зүйлийг нутагшуулахаас сэргийлэх, тэдгээрийн хуурай газар болон усны экосистемд нөлөөлж буй нөлөөллийг үлэмж хэмжээгээр бууруулах, зонхилж буй төрөл зүйлийг хянах, устгах арга хэмжээ авах
  • 2020 он гэхэд экосистем, биологийн олон янз байдлын ач холбогдлыг үндэсний болон орон нутгийн төлөвлөлт, хөгжлийн бодлого боловсруулалт, ядуурлыг бууруулах стратегид тусгах
  • Биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалах, тогтвортой ашиглах үүднээс бүх төрлийн эх үүсвэрээс санхүү хөрөнгө бүрдүүлэх, түүний хэмжээг нь ихээхэн нэмэгдүүлэх
  • Тогтвортой ойн менежментийг санхүүжүүлэх зорилгоор бүх түвшинд, бүх төрлийн эх үүсвэрээс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө бүрдүүлэх, энэ төрлийн менежмент, түүний дотор ойг хамгаалах, ойжуулах менежментийг хөгжүүлэх үүднээс хөгжиж буй орнуудад түлхэц болохуйц урамшуулал олгох
  • Тогтвортой амьжиргааны нөөц боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх замаар хамгаалагдсан төрөл зүйлийг хууль бусаар агнах, арилжих ажиллагаатай тэмцэх хүчин чармайлтыг дэмжсэн олон улсын туслалцаа дэмжлэгийг нэмэгдүүлэх

Зорилго 16

ЭНХ ТАЙВАН, ШУДАРГА ЁСЫГ ЦОГЦЛООХ

Бид энх тайван, тогтвортой байдал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд суурилсан засаглалгүйгээр тогтвортой хөгжилд хүрч чадахгүй. Манай дэлхийд хуваагдал их байна. Дэлхийн зарим улс орон, бүс нутгийн ард иргэд энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг эдэлдэг бол зарим нь тасралтгүй үргэлжлэх зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийллийн дунд амьдарч байна. Энэ асуудлыг бид зүгээр өнгөрүүлж болохгүй бөгөөд заавал шийдвэрлэх шаардлагатай. 

Аюул занал, зэвсэгт мөргөлдөөн нь улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Зэвсэгт мөргөлдөөнтэй газруудад бэлгийн хүчирхийлэл, гэмт хэрэг, мөлжлөг, тамлан зовоолт зэрэг зонхилж байдаг бөгөөд улс орнууд хамгийн их эрсдэлд амьдарч буй хүмүүсийг хамгаалах арга хэмжээ авах ёстой. 

ТХЗ-ууд нь хүчирхийллийн бүх хэлбэрийг бууруулж, сөргөлдөөн, аюулт байдлыг таслан зогсоохын тулд засгийн газар, олон нийттэй хамтран ажилладаг. Хууль дээдлэх ёс, хүний эрхийг дэмжих нь хууль бус зэвсгийн худалдаа наймааг бууруулж, дэлхийн засаглалд хөгжиж буй орнуудын оролцоог бэхжүүлэх үйл явцын гол түлхүүр юм.

68.5

сая

2017 оны сүүлийн байдлаар 68.5 сая хүн хавчлага, мөргөлдөөн, хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлийн улмаас дүрвэхэд хүрсэн байна.

10

сая

Харьяалал, түүнтэй холбогдох эрхээ хасуулсан 10 сая хүн байна.

$1.26 ам.доллар

их наяд

Авлига, хээл хахууль, хулгай, татвар төлөхгүй байх зэрэг нь хөгжиж буй орнуудад жилд 1,26 их наяд ам.долларын хохирол учруулж байна.

49

улс

49 оронд эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хууль байдаггүй.

46

улс

Дэлхийн 46 оронд эмэгтэйчүүд үндэсний парламентын танхимын 30 гаруй хувийг эзэлж байна.

1

тэрбум

Ойролцоогоор 1 тэрбум хүн хууль зүйн хүрээнд бүртгэлгүй байдаг ба үүнд төрөлт нь бүртгэгдээгүй 14 хүртэлх насны 625 сая хүүхэд багтсан байна.

Goal targets

  • Хүчирхийллийн бүх хэлбэр, нас баралтын холбогдолтой түвшнийг үлэмж хэмжээгээр бууруулах
  • Хүүхэдтэй зэрлэгээр харьцах, тэднийг мөлжих, наймаалах, тамлан зовоох, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоох устгах
  • Олон улсын болон үндэсний түвшинд хууль ёсыг хөхүүлэн дэмжих, хүн бүрийг хуулиар хамгаалуулах тэгш боломжоор хангах
  • 2030 он гэхэд санхүүгийн болон галт зэвсгийн хууль бус урсгалыг үлэмж хэмжээгээр багасгаж, хулгайлагдсан эд хөрөнгийг буцаан олгох, нөхөн төлөх ажлыг сайжруулах, зохион байгуулалттай гэмт хэргийн бүх хэлбэртэй тэмцэх
  • Авлига, хээл хахуулийн бүх хэлбэрийг үлэмж хэмжээгээр багасгах
  • Бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаатай институтийг хэвшүүлэх
  • Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох
  • Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах
  • 2030 он гэхэд хүн бүрт албан ёсны үнэмлэх, түүний дотор төрсний гэрчилгээ олгох
  • Үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн олон нийтийг мэдээлэл олж авах боломжоор хангах, үндсэн эрх чөлөөг хамгаалах
  • Хүчирхийллээс сэргийлэх, терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор бүх түвшинд, ялангуяа хөгжиж буй орнуудын чадавхыг бэхжүүлэх үүднээс олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан үндэсний холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах
  • Тогтвортой хөгжлийн үл ялгаварласан хууль, бодлогыг хөхүүлэн дэмжиж, мөрдүүлэх

Зорилго 17

ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ

ТХЗ-г хэрэгжүүлэхэд бат бөх түншлэл болон хамтын ажиллагаа шаардлагатай. 2017 оны байдлаар Хөгжлийн албан ёсны тусламж нь тогтвортой боловч зорилтот хэмжээнээс доогуур буюу 147 тэрбум ам. долларт хүрч байсан юм. Гэвч сөргөлдөөн болон байгалийн гамшгаас үүдэлтэй хүмүүнлэгийн хямрал нь санхүүгийн эх үүсвэр, тусламжийг шаардсан хэвээр байна. Түүгээр зогсохгүй, олон улс орнуудын эдийн засгийн өсөлт, худалдааг дэмжихэд хөгжлийн албан ёсны тусламж шаардагдаж байгаа юм. 

Дэлхий ертөнц урьд урьдынхаасаа илүү харилцаа холбоотой болсон энэ үед технологи, мэдлэг мэдээллийн хүртээмжийг сайжруулах нь шинэлэг санаа болон инновацийг дэмжих томоохон арга зам юм. Хөгжиж буй орнуудад өр зээлээ удирдахад нь туслах бодлогыг зохицуулж, хамгийн хэрэгцээ шаардлага өндөр улсуудад зориулсан хөрөнгө оруулалтыг дэмжих нь тогтвортой хөгжилд тун чухал юм. 

ТХЗ-ууд нь улс орнуудын бүх зорилтод хүрэх үндэсний төлөвлөгөөг дэмжих замаар Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх/ бэхжүүлэх зорилготой юм. Олон улсын худалдааг дэмжиж, хөгжиж буй орнуудад экспортоо нэмэгдүүлэхэд туслах нь бүх нийтийн дүрэмд суурилсан, шударга, нээлттэй, бүгдэд ашигтай худалдааны тогтолцоонд хүрэхийн нэгэн чухал хэсэг юм.

$5 ам.доллар

их наяд

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (UNCTAD) ТХЗ-г хэрэгжүүлэхэд жилд 5-7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг мэдэгджээ.

$147.2 ам.доллар

тэрбум

Хөгжлийн албан ёсны тусламжийн нийт хэмжээ 2017 онд 147.2 тэрбум ам.долларт хүрсэн.

$613

тэрбум

2017 онд олон улсын мөнгөн гуйвуулга нийт 613 тэрбум ам.долларт хүрч, 76 хувь нь хөгжиж буй орнуудад очсон.

6

улс

2016 онд 6 орон хөгжлийн албан ёсны тусламжийг үндэсний нийт орлогын 0.7 хувиас дээш түвшинд байлгах олон улсын зорилтыг биелүүлсэн.

$18.2 ам.доллар

их наяд

Тогтвортой, хариуцлагатай хөрөнгө оруулалтууд нь ТХЗ-г хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр болдог ба 2016 оны байдлаар энэ хөрөнгийн ангилалд 18.2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байв.

$155.5 ам.доллар

тэрбум

Тогтвортой бизнесийн бондын зах зээл өсч байна. 2018 онд дэлхийн ногоон бондын хэмжээ 155.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 78 хувиар өссөн байна.

Зорилтууд

Санхүүжилт

  • Татвар, бусад орлого цуглуулах үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилгоор хөгжиж буй орнуудад олон улсын тусламж дэмжлэг үзүүлэх замаар хөрөнгө мөнгө бүрдүүлэх үндэсний үйл ажиллагааг сайжруулах
  • Хөгжингүй орнуудын хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх үүрэг амлалтыг нь бүрэн биелүүлэх, ялангуяа үндэсний нийт орлогынхоо 0.7 хувийг хөгжиж буй орнуудад, үүнээс 0.15-аас 0.20 хүртэлх хувийг нэн буурай хөгжилтэй улс орнуудад өгөх
  • Төрөл бүрийн эх үүсвэрээс хөгжиж буй орнуудад зориулан нэмэлт санхүүгийн хөрөнгө бүрдүүлэх
  • Өрөө санхүүжүүлэх, өрийн дарамтыг бууруулах, өрийн бүтцэдээ өөрчлөлт хийх ажиллагааг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн нэгдсэн зохицуулалт бүхий бодлогоор дамжуулан урт хугацааны өрийн тогтвортой байдлыг бий болгоход нь хөгжиж буй орнуудын туслах
  • Нэн буурай хөгжилтэй орнуудад хөрөнгө оруулалт хөхүүлэн дэмжих журмыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх
     

Технологи

  • Одоо ашиглагдаж буй механизм, ялангуяа НҮБ-ын түвшинд хэрэглэгдэж буй механизмууд хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар, харилцан тохиролцсон нөхцөлд технологийг хөнгөвчлөх дэлхийн механизмаар дамжуулан шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлийн Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөдийн болон гурван талт олон улс, бүсийн хамтын ажиллагааг, тэдгээрийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх, харилцан тохиролцсоны үндсэн дээр мэдлэг солилцох ажиллагааг сайжруулах
  • Харилцан тохиролцсоны үндсэн дээр таатай нөхцөлөөр, түүний дотор хөнгөлөлттэй нөхцөлөөр хөгжиж буй орнуудад байгаль орчинд ээлтэй технологийн хөгжүүлэх, шилжүүлэх, түгээх ажлыг хөхүүлэн дэмжих
  • 2017 онд гэхэд нэн буурай хөгжилтэй орнуудад зориулсан технологийн банк, шинжлэх ухаан, технологи, инновацийн чадавх бэхжүүлэх механизмыг бүрэн ажилд оруулж, технологи, ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх

Чадавхыг бэхжүүлэх

  • Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөдийн болон гурван талт хамтын ажиллагаагаар дамжуулан тогтвортой хөгжлийн бүх зорилтуудыг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг дэмжиж хөгжиж буй орнуудад үр дүнтэй, зорилтот чадавх бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэх
     

Худалдаа

  • Дохагийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хэлэлцээг эцэслэн дуусгах замаар Дэлхийн худалдааны байгууллагын харьяанд дэлхий нийтийн, дүрэм журамд үндэслэсэн, нээлттэй, үл ялгаварласан, эрх тэгш олон улсын худалдааны системийг дэмжин хөгжүүлэх
  • 2020 он гэхэд нэн буурай хөгжилтэй орнуудын дэлхийн экспортод эзлэх хувийг дахин нэмэгдүүлэх зорилгоор хөгжиж буй орнуудын экспортыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх
  • Нэн буурай хөгжилтэй орнуудын импортод үйлчилдэг гарал үүслийн хөнгөлөлттэй дүрмийг ил тод, тодорхой болгох замаар Дэлхийн худалдааны байгууллагын шийдвэрт нийцсэн нэн буурай хөгжилтэй бүх орнуудад урт хугацаанд үргэлжлэх татваргүй, квотгүй зах зээлийн гарцыг бий болгох ажлыг шуурхай хэрэгжүүлж, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх
     

Системийн асуудлууд

Бодлого, байгууллагын уялдаа холбоо 

  • Бодлогын зохицуулалт, уялдаа холбоог хангах замаар дэлхийн макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх
  • Тогтвортой хөгжлийн бодлогын уялдаа холбоог сайжруулах
  • Ядуурлыг арилгах, тогтвортой хөгжлийн бодлого тогтоох, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аливаа улс орны бодлогын орон зай, манлайллыг хүндэтгэх
     

Олон талт түншлэл

  • Бүх улс орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудад тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ажлыг дэмжиж мэдлэг, мэргэшсэн чадвар, технологи солилцох, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх олон талт түншлэлтэй хослуулан тогтвортой хөгжлийн төлөө дэлхийн түншлэлийг бэхжүүлэх
  • Түншлэлийн хүрээнд олж авсан туршлага, хөрөнгө мөнгөө зарцуулсан бодлогод түшиглэн төр, төр-хувийн хэвшил болон иргэний нийгмийн үр дүнтэй түншлэлийг хөхүүлэн дэмжиж, төлөвшүүлэх
     

Мэдээлэл, хяналт, хариуцлага

  • 2020 он гэхэд орлого, жендер, нас, арьс өнгө, үндэс угсаа, шилжин суурьшилтын байдал, хөгжлийн бэрхшээл, газар зүйн байрлал, үндэсний онцлог бүхий бусад үзүүлэлтээр ангилан гаргасан өндөр чанартай, шуурхай, найдвартай тоо мэдээллийн хүртээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, түүний дотор нэн буурай хөгжилтэй, жижиг арлын хөгжиж буй орнуудад үзүүлж буй чадавх бэхжүүлэх дэмжлэг туслалцааг сайжруулах
  • 2030 он гэхэд тогтвортой хөгжилд хүрэх чиглэлээр гарч буй ахиц дэвшлийг тооцох одоогийн санаачилгуудад түшиглэн хөгжиж буй орнуудын статистикийн чадавхыг бэхжүүлэх ажлыг дэмжих