Монгол Улс
Удирдлага
Лионел Лорoн
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Cуурин төлөөлөгч
Лионел Лоpoн нь 2026 оны 8-р сарын 1-ний өдрөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Суурин төлөөлөгч нь НҮБХХ-ийн Захирагчийн нэрийн өмнөөс Монгол Улсад ажилладаг бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь үйл ажиллагааг ерөнхийлөн хариуцдаг төлөөлөгчийн газрын тэргүүн юм.
Лионел Лороны олон улсын хөгжлийн салбар дахь ажлын гараа Ази тивээс эхэлсэн бөгөөд Камбож болон Лаос Улсад хөдөө орон нутгийн хөгжил, олон нийтийн оролцоонд тулгуурласан ядуурлыг бууруулах хөтөлбөрүүд дээр ажиллаж байв.
Үүний дараагаар тэрээр Афганистан, Ирак, Сьерра-Леон дахь НҮБХХ-ийн хөтөлбөрийн удирдах албан тушаалуудыг хашиж, хямралын үеийн хариу арга хэмжээ, хөдөөгийн дэд бүтцийн сэргээн босголт, засаглал болон төрийн үйлчилгээний чанарыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил болон тэсвэрлэх чадавхыг дэмжих чиглэлийн санаачлагуудыг удирдан хэрэгжүүлжээ.
Лионел Лорoн нь НҮБХХ-ийн Сомали дахь Суурин төлөөлөгчөөр (2023-2026), Замби дахь Суурин төлөөлөгчөөр (2019-2023), мөн Гвиней дэх НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчийн газрын Захирлаар (2015-2019) тус тус ажиллаж байсан.
Франц улсын иргэн Лионел Лорoн нь Францын École Nationale Supérieure des Arts et Métiers сургуулийг Инженерчлэл ба менежментийн магистрын зэрэгтэй, Их Британийн Ashridge Business School-ийг Тогтвортой хөгжил ба нийгмийн хариуцлагын магистрын зэрэгтэй төгссөн.