Монгол Улс

Үйл ажиллагааны гол чиглэл

Монгол улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн үйл ажиллагаа

Улс орны тэргүүлэх чиглэлүүд болон НҮБХХ-ийн шинэ стратегийн төлөвлөгөөнд тулгуурласан хөгжлийн цогц шийдлүүд.

НҮБХХ-ийн 2023-2027 оны Стратегийн төлөвлөгөөнийхөө дагуу хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон ажиллах аргачлалаа ирээдүйд илүү ухаалаг байдлаар ажиллах аргачлалруу шилжиж байна. Энэ нь бидний хөгжлийн салбарт бий болгож буй ирээдүйн шинэ жишиг юм. НҮБХХ-ийн 170 орчим улс орон, бүс нутагт үйл ажиллагаа явуулсан 60 гаруй жилийн туршлага дээр үндэслэн гаргасан энэхүү жишиг нь улс орны эрэлт хэрэгцээг оновчтой тодорхойлж, анхааран ажиллах боломжийг олгодог. Ийм байдлаар үйл ажиллагаагаа явуулснаар бид хүн төрөлхтөн, дэлхий ертөнцийн тэнцвэртэй байдлыг хангасан илүү шударга, тогтвортой ирээдүйг бүтээхийн төлөө хүмүүсийн сонголтыг өргөжүүлэхээр зорин ажиллаж байна.

Бидний үйл ажиллагаа

НҮБХХ-ийн гол зорилго нь үндэсний хэмжээнд дараах үр дүнгүүдэд хүрэх явдал бөгөөд, дижиталчилал, инновац, хөгжлийн санхүүжилтээр хангагдсан гол цогц шийдлүүд нь Монгол Улсын хүрээнд үр нөлөө, цар хүрээгээ хэрхэн тэлж байгааг баталгаажуулах явдал юм: 

  • Илүү төрөлжсөн, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн шилжил

  • Эрсдлийг тооцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон байгалийн экосистемийн тогтвортой менежмент 

  • Эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байр суурь, оролцоог хангасан хариуцлагатай засаглалыг бэхжүүлж ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргах

Байгалийн нөөцийн менежмент ба биологийн олон янз байдал

НҮБХХ нь "Алсын Хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын ногоон хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар Монгол Улсын Засгийн Газарт болон хөдөөгийн эмзэг бүлгийн хүн амд экосистем, биологийн олон янз байдлыг хөгжүүлэх, газрын болон байгалийн нөөцийн ашиглалтыг экосистемийн үйлчилгээнд хохиролгүй, биологийн олон янз байдлын доройтолгүй байлгаж, үйлдвэрлэлийг оновчтой болгох зэрэг чиглэлүүдээр дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэхүү ажлын хүрээнд мал аж ахуй, газар тариалан, дэд бүтцийн хөгжлийн салбарт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг байгаль орчинд илүү ээлтэй болгох; генетик нөөцийн хүртээмжийн талаарх зохицуулалт, хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд салбарын яамд болон орон нутгийн засаглалын байгууллагуудад техникийн дэмжлэг үзүүлэн ажиллах; мөн санхүүжилтийн шинэлэг шийдлүүдийг олж, газар нутгийг хамгаалах ажлыг боловсруулах зэрэг орно.

Learn more
Сайн засаглал

Ардчиллыг бэхжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх нь НҮБХХ болон Монгол Улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны нэгэн чухал талбар мөн. Монгол Улс ардчилал руу шилжсэн эхний жилүүдэд уг хамтын ажиллагаа нь сайн засаглалын үндсэн зарчмуудыг дэмжих, УИХ, Хүний Эрхийн Үндэсний Комисс зэрэг шинэхэн байгуулагдсан засаглалын институтүүдийн чадавхыг хөгжүүлэх, хүний эрхийг хангах анхдугаар үндэсний хөтөлбөрийг боловсруулах явдалд төвлөрч байв. Монгол орон улс төрийн хийгээд эдийн засгийн шилжилтийн сорилтуудаа алгуурхан даван туулах үед бидний хамтын ажиллагаа төрийн байгууллагуудад ил тод, нээлттэй байдлыг дэмжих, авлигатай тэмцэх, төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжих, төлөөллийг нэмэгдүүлэх сонгуулийн тогтолцооны шинэтгэл, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог чадавхжуулах болон эрх зүйн үйлчилгээг ядуучуудад хүртээмжтэй болгох чиглэлд шилжиж байна.

Learn more