Эрх зүйн орчин

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) болон Монгол Улсын Засгийн Газрын түншлэлийг Туслалцааны талаарх үндсэн жишиг хэлэлцээрээр (SBAA/ТТҮЖХ) зохицуулж байна. Энэхүү хэлэлцээрээр НҮБХХ Засгийн Газарт туслах үндсэн нөхцөлүүдийг тодорхойлж, НҮБХХ-ийн дэмжлэгтэй төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэхийг зааж өгсөн юм. 

Монгол Улсад НҮБХХ-өөс 2023-2027 онд хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичиг нь Монгол Улсын үндэсний тэргүүлэх зорилтуудад суурилдаг. 2023-2027 оны хооронд НҮБ болон МУ-ын Засгийн газрын түншлэл нь “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” чиглүүлэх баримт бичигт үндэслэн явагдана. НҮБХХ-ийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь НҮБХХ-ийн 2022-2025 оны Стратегийн Төлөвлөгөө болон Монгол Улс дахь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн дагуу боловсруулагдан  Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2023-2027 онд хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичигт  дэлгэрэнгүй тусгагдсан болно. Энэхүү баримт бичиг нь НҮБХХ-ийн Удирдах Зөвлөлөөр 2022 оны 9-р сард батлагдсан. 

Хөтөлбөрийн Баримт Бичгүүд:

Нийгэм,  болон байгаль орчны стандарт, оролцогч талуудын гомдол, дагаж мөрдөх журам 

Нийгэм болон байгаль орчны стандартууд нь НҮБХХ-ийн бүх хөтөлбөрүүдийн чанарын баталгаа ба эрсдэлийн удирдлагын салшгүй хэсэг юм. Эдгээрх стандартууд нь бидний үйл ажиллагааны чиглэл болон НҮБ-ын тогтолцоонд нийцүүлэн НҮБХХ-ийн үйл ажиллагааны гол зорилгуудыг тодорхойлсон байдаг. Оролцогч талуудын гомдол, дагаж мөрдөх журмын хяналтын чиг үүрэг нь нийгэм болон байгаль орчны стандартуудын үндэс суурь болдог. 

Дэлгэрэнгүй мэдээллийг нийгэм, байгаль орчны нийцлийн хяналт, оролцогч талуудын хариу арга хэмжээний механизм- ийн вэб сайтнаас олж аваарай.