Бидний тухай

Бидний тухай

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь ядуурлыг арилгах, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, улс орнуудад хөгжлийн үр дүнгээ тогтвортой хадгалахад шаардлагатай чадамжийг бий болгох чиглэлүүдэд дэлхийн 170 орчим улс орон, нутаг дэвсгэрт ажилладаг. НҮБ-ын хөгжлийн төрөлжсөн байгууллагын хувиар НҮБХХ нь улс орнуудад шинэлэг, хүртээмжтэй, тогтвортой байдлаарТогтвортой Хөгжлийн Зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Монгол Улс дахь НҮБХХ нь МУ-ын Засгийн газрын тэргүүлэх чиглэл, НҮБХХ-ийн олон улс дахь зорилтын хүрээнд Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2023-2027 онд хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичиг мөн НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгүүдийг удирдлага болгон ажиллаж байна. Бид сайн засаглал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, байгалийн нөөцийн менежмент гэсэн гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 

Анх 1976 онд Монгол Улсын Засгийн газар нь НҮБХХ-тэй Туслалцааны талаарх үндсэн жишиг хэлэлцээрийг (SBAA/ТТҮЖХ) байгуулж, тэр цагаас хойш дотоодын болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллаж Монгол Улсын Засгийн Газар болон Монголын ард түмэнд Тогтвортой Хөгжлийн Зорилгууд болон үндэсний хөгжлийн бусад тэргүүлэх чиглэлүүдэд хүрэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн. 

Хөгжлийн явцад тулгарах нарийн төвөгтэй бэрхшээлүүд,  технологийн хөгжил дэвшлийг харгалзан үзэж, бид инновацад хөрөнгө оруулалт хийж, дизайн сэтгэлгээ болон ирээдүйг харсан хэрэгслүүд зэрэг аргуудыг ашиглан дараа үеийн хөгжлийн шийдлүүдийг боловсруулж эхэлсэн. #FutureSmartUNDP