Хүний хувийн мэдээллийг хангах нь: Төрийн байгууллагад зориулсан гарын авлага

Хүний хувийн мэдээллийг хангах нь: Төрийн байгууллагад зориулсан гарын авлага

pdf (1MB)

Download

Хүний хувийн мэдээллийг хангах нь: Төрийн байгууллагад зориулсан гарын авлага

April 3, 2024

Хүний хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах нь ихээхэн чухал асуудал юм. Дэлхийн улс орнууд хүний хувийн мэдээллийн нууцлал хамгаалалтын тухай хууль тогтоомж баталж, энэ чиглэлээр хурдацтай өөрчлөлтийг хийж байна. Эдгээр хууль тогтоомж нь хүний хувийн мэдээллийг зөвхөн тодорхой зорилгоор, хуульд заасан үндэслэлээр л цуглуулж, боловсруулж, ашиглахаас эхлээд мэдээллийг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг авах, холбогдох дүрэм журмыг батлах зэрэг олон шаардлагыг бизнесийн байгууллагуудад тавих болжээ. Монгол Улсын хувьд ч энэхүү шаардлагыг хуульчлан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийг баталсан.

Энэхүү гарын авлагыг хүний хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотойгоор байгууллагуудад тавигдаж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шаардлагуудыг ойлгох, тэдгээрийг мөрдөх явдлыг хялбарчлах зорилгоор Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх” төслийн хүрээнд бэлтгэв.