Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудын жендэрийн удирдамж

Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудын жендэрийн удирдамж

pdf (1MB)

Download

Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудын жендэрийн удирдамж

April 3, 2024

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2011 оны 6 дугаар сард санал нэгтэй баталсан Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах НҮБ-ын Удирдах зарчмууд (UNGPs) нь бизнесийн үйл ажиллагааны улмаас үүсэж буй хүний эрхийн ноцтой зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн дэлхийн томоохон стандарт юм. 

Бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрхийн ноцтой зөрчил, сөрөг нөлөөлөл нь охид, эмэгтэйчүүдэд ялгаатай бөгөөд тэгш бус байдлаар нөлөөлдөг нь нотлогдсон. Мөн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үр дүнтэй арга замыг эрэлхийлэхэд эмэгтэйчүүдэд илүү саад бэрхшээлүүд тулгардаг. Түүнчлэн, ялгаварлан гадуурхах олон хэлбэр, давхарга байгаа бөгөөд тэдгээрийн хоорондын уялдаа холбоотой шинж чанараас шалтгаалан бизнесийн үйл ажиллагаа эмэгтэйчүүдэд өөр өөр байдлаар нөлөөлөх боломжтой байдаг. Иймд НҮБ-ын Удирдах зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд улс орнуудын төр засаг болон бизнесийн аж ахуй нэгж, байгууллагуудын авч буй арга хэмжээ нь жендэрийн мэдрэмжтэй байх нь чухал юм.

Энэхүү удирдамжид НҮБ-ын Удирдах зарчмуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны туршид жендэрийн тэгш байдлыг хангах тухай улс орнуудын төр засаг болон бизнесийн аж ахуй нэгж, байгууллагуудад чиглэсэн заавар зөвлөмжийг жишээ арга хэмжээний хамт багтаасан бөгөөд энэхүү товхимол нь НҮБ-ын Удирдах зарчмуудын жендэрийн удирдамжийг түгээн дэлгэрүүлэх Ажлын хэсэг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын хүчин чармайлтын нэг хэсэг юм.