Улаанбаатар хот НҮБХХ-ийн Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй Ази Номхон далайн бүсийн хоёр дахь хотын захиргаа боллоо
April 1, 2026
Улаанбаатар хот, 2026 оны 4-р сарын 1 . Нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ‑ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран Төрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлыг хангах гэрчилгээжилт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй Монгол улсын анхны, Ази Номхон далайн бүсийн хоёр дахь хот боллоо. НҮБХХ-ийн Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөр нь төлөвлөлт, төсөвлөлт, төрийн үйлчилгээ, хүний нөөцийн бодлогуудад жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх замаар төрийн байгууллагуудыг дэмжих зорилготой юм.
НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч дарга А. Амартүвшин “НҮБХХ-ийн Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөрт оролцсоноор бид бүхэн дотоод системээ эргэн харж, системчилсэн сайжруулалт хийж, улмаар иргэдэд ээлтэй, шилдэг туршлагуудыг хотын захиргаанд төдийгүй нийслэлийн дүүргүүдэд нэвтрүүлэх боломжтой болно“ хэмээн онцоллоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэхүү хөтөлбөрт хамрагдсан нь жендэрийн мэдрэмжтэй засаглалыг сайжруулах чиглэлээр Монгол улсад гарч буй томоохон ахиц юм. 2024 онд Татварын ерөнхий газар Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөрт хамрагдаж, мөнгөн гэрчилгээ авсанаар олон улсын хэмжээнд уг гэрчилгээг авсан анхны татварын байгууллага болсон билээ. Төрийн албаны зөвлөл болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам уг хөтөлбөрт мөн хамрагдаж байгаа нь төрийн байгууллагуудын түвшинд жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх ажил эрчимжиж байгааг харуулж байна.
НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөрт нэгдсэнээр жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх институцийн зорилт, манлайллаа тодорхой харуулж байна. Жендэрийн тэгш байдал нь тусдаа төлөвлөгөө биш. Энэ нь хотууд хэрхэн ажиллаж, иргэдэд үйлчилж, цаашлаад тогтвортой хөгжлийг бий болгох суурь болдог.”
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад төрийн байгууллагууд уг хөтөлбөрийн замын зураглалын дагуу ахиц гаргахаар ажиллаж байгаа нь Монгол Улсыг бүс нутгийн түвшинд НҮБХХ-ийн Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэгч тэргүүн орнуудын нэг болгож байна. Ирээдүйд дасан зохицсон засаглалын арга зүйгээр дамжуулан, НҮБХХ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт жендэрийн тэгш байдлын стандартыг үйл ажиллагаа, тогтолцоондоо нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хотын удирдлагыг илүү уян хатан, хүртээмжтэй болгоход дэмжих юм.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 оронд түнш байгууллага, мэргэжилтнүүдийн өргөн хүрээт сүлжээтэйгээр хамтран ажиллаж, хүн бүр болон эх дэлхийн төлөө хөгжлийн цогц, урт хугацааны шийдлийг бий болгоход улс орнуудыг дэмжин ажилладаг.
Холбоо барих
Баярсайханы Хулан | НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | khulan.bayarsaikhan@undp.org