Two camels grazing in a vast, grassy landscape against a mountain backdrop.

ҮТХН болон Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөөний зорилтыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ахиулахад дэмжлэг үзүүлэх нь

Төслийн үндэслэл

Газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоонд иж бүрэн өөрчлөлт хийх шаардлагатай. Үүний тулд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр нөлөө бүхий арга хэмжээг тодорхойлохдоо салбар хоорондын уялдаа холбоог хангасан, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй арга барилыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төр, хувийн хэвшлийн оролцоо, санхүүжилтийг дайчлах шаардлагатай. СКАЛА төсөл нь Африк, Ази, Латин Америкийн 12 улсад хэрэгжиж, төрийн байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг. Төслийг ХБНГУ-ын Байгаль орчин, уур амьсгалын арга хэмжээ, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яам (BMUKN) санхүүжүүлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБХХАБ) хамтран хэрэгжүүлдэг. СКАЛА нь 2015–2018 онд хэрэгжсэн Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний амжилт, ололтод тулгуурлан хэрэгжиж байна.

Зорилго

Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) болон Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөөний зорилтыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ахиулахад дэмжлэг үзүүлэх (СКАЛА) нь түнш 12 улсад газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр нөлөө бүхий, тогтолцооны шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал болон дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ.

Хүлээгдэж буй үр дүн

  • Үр дүн 1: Газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарын ҮТХН болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг тодорхойлох, үнэлэхэд үндэсний оролцогч талууд мэдээлэл, үнэлгээний үр дүнг ашиглана. 
  • Үр дүн 2: Уур амьсгалын эрсдэлийг харгалзан тодорхойлсон газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх чиглэлийг үндэсний болон салбарын төлөвлөлт, төсөв, хяналт-шинжилгээний үйл явцад тусгана.
  • Үр дүн 3: Газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэнэ.

Impact

START DATE

January 2020

END DATE

December 2028

STATUS

Ongoing

PROJECT OFFICE
IMPLEMENTING PARTNER

United Nations Development Programme

DONORS

FOOD AND AGRICULTURE ORGANIZATION OF THE UNITED NATIONS

GOVERNMENT OF GERMANY

UNITED NATIONS DEVELOPMENT PROGRAMME

TOTAL CONTRIBUTIONS

$27,834,088

DELIVERY IN PREVIOUS YEARS

2020$0

2021$1,024,450

2022$2,996,008

2023$4,320,984

2024$5,330,234

2025$4,260,243

2026$1,936,676

Full Project information