Woman smiling next to a solar panel, with a clear blue sky in the background.

"Нарны илч" төсөл

Төслийн үндэслэл

Монгол Улс, ялангуяа Улаанбаатар хотын гэр хороолол нүүрсний хэрэглээнээс ихээхэн хамааралтай байгаа нь томоохон сорилт болж байна. Нүүрсний өргөн хэрэглээ нь агаарын ноцтой бохирдлыг бий болгож, жил бүр 7,100 гаруй хүний нас баралт, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн алдагдалд хүргэж байна. Иймд нүүрсний хэрэглээг халж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ одоогийнхоос ижил буюу бага зардлаар ашиглах боломжтой, тогтвортой, хүртээмжтэй халаалтын шийдлийг нэвтрүүлэх нэн шаардлагатай байна. Монгол Улс хурдацтай явагдаж буй хотжилт, байгаль орчны доройтол, хүн амын эрүүл мэндийн асуудлыг зэрэг шийдвэрлэх томоохон сорилттой тулгарч байна. Нийслэл Улаанбаатар хотод хүн амын өсөлт, нүүрсний хэт хамаарал, хотын дэд бүтцийн доройтол зэрэг эдгээр сорилт тодорхой харагдаж байна. Монгол Улсын 3.4 сая иргэний тал хувь нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд нэлээд хэсэг нь уламжлалт гэр болон хувийн сууц давамгайлсан, төлөвлөлтгүй суурьшлын бүс болох гэр хороололд оршин суудаг. Эдгээр бүс нь төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдоогүй тул айл өрхүүд халаалт, хоол хийх хэрэгцээндээ нүүрсийг өргөнөөр ашигладаг.

Зорилго

Нарны Илч төсөл нь энэхүү сорилтыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн гэр хороололд цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжих үйл явцыг дэмжих дөрвөн жилийн үе шаттай санаачилгыг туршин хэрэгжүүлнэ. Төсөл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2023 онд хэрэгжүүлсэн санаачилгын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд дулаан хадгалах технологи бүхий нарны эрчим хүчний систем болон дулаан хуримтлуулах төхөөрөмжөөр тоноглогдсон цахилгаан халаагуур ашиглах шийдлийг туршсан үр дүнд тулгуурлан хэрэгжинэ. Энэхүү шийдэлд нүүрстөрөгчийн ялгарлын бууралтыг бүртгэх ухаалаг тоолуур багтсан бөгөөд уг бууралтыг нүүрстөрөгчийн кредит болгон баталгаажуулж, цаашид арилжаалах замаар нүүрстөрөгчийн санхүүжилтийг урамшууллын механизм болгон ашиглана.

Хүлээгдэж буй үр дүн

  • Үр дүн 1: Улаанбаатар хотын гэр хороололд нүүрсээр ажилладаг халаалтын системээс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих айл өрхийн тоог нэмэгдүүлнэ.
  • Үр дүн 2: Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдаас төр, хувийн хэвшлийн санхүүжилтийг дайчилна.
  • Үр дүн 3: Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчныг бүрдүүлэх чадавхыг бэхжүүлнэ.
  • Үр дүн 4: Айл өрх болон Улаанбаатар хотын захиргаанд үзүүлэх төслийн нийт үр нөлөөг үнэлнэ.

Impact

START DATE

January 2025

END DATE

December 2028

STATUS

Ongoing

PROJECT OFFICE

Mongolia

IMPLEMENTING PARTNER

UNDP

DONORS

Digital Good

GOVERNMENT OF MONGOLIA

UNITED NATIONS DEVELOPMENT PROGRAMME

TOTAL CONTRIBUTIONS

$410,530

DELIVERY IN PREVIOUS YEARS

2025$42,941

2026$302,516

Full Project information