Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ: Үнэлгээний тайлан
Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ: Үнэлгээний тайлан
December 16, 2025
Энэхүү тайланд Монгол Улсад Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн үндэсний хүрээг хөгжүүлэхэд зориулсан суурь шинжилгээний үр дүнг танилцууллаа. Тус тайлан нь Монгол Улсын Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хурдасгах зорилгоор Тогтвортой Хөгжлийн Зорилгын хамтарсан сангийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн бөгөөд уг хөтөлбөрийг Эрчим Хүчний Яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн xөтөлбөр хамтран хэрэгжүүлж, Монгол Улс дахь НҮБ-ийн Суурин зохицуулагчийн газрын удирдлага дор зохион байгуулсан. Тайлан нь Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээг боловсруулахад хэрэгтэй судалгаа, шинжилгээг суурь болгон авч, салбарын шинжилгээ, олон улсын туршлага, шилжилтийн үед тулгарч болох сорилтууд болон боломжуудыг тодорхойлсон. Үүнийг олон талт оролцогчдын хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан дүн шинжилгээнд үндэслэн боловсруулсан. Мөн Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээг тусдаа баримт бичгээр боловсруулан танилцуулсан болно.