Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ
Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ
December 16, 2025
“Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ” (ТХЭХШХ) баримт бичиг нь Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг стратегийн түвшинд чиглүүлэх гарын авлага юм. Энэхүү баримт бичиг нь Монгол Улс дахь өргөн хүрээний зөвлөлдөх уулзалт, оролцогч талуудын санал, олон улсын туршлага, загварчлал, хувилбар шинжилгээний үр дүн дээр тулгуурлан боловсруулагдсан бөгөөд Монгол Улс ямар бодлогын шинэчлэл хийх ёстой, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой зөвлөмж санал болгож байна. Энэ нь “Алсын хараа–2050” болон “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0”-д тусгагдсан зорилтуудыг мөрдлөг болгон, Монгол Улсын уур амьсгалын олон улсын амлалтууд болон үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байна. Энэхүү хүрээ баримт бичгийг Монгол Улсын Эрчим хүчний яам болон Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Зорилгын хамтарсан сангийн “Монгол Улсад тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын удирдлага дор Монголын Хараат бус cудалгааны xүрээлэн боловсруулсан болно.