Улаанбаатар хот цэвэр эрчим хүчний шилжилтийг ахиулах олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

November 25, 2025
Panel discussion on stage in a conference hall, audience seated and listening.
НҮБХХ

Улаанбаатар, 2025 оны 11-р сарын 25 – Улаанбаатар хотын захиргаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилт” сэдэвт олон талт оролцогчдын хэлэлцүүлгийг зохион байгуулж цэвэр эрчим хүчний шилжилтийн боломж, шийдлүүдийн талаар санал солилцов.

Panelists seated on stage in a conference room with a blue backdrop.
НҮБХХ

Улаанбаатар хот агаарын бохирдол, эрчим хүчнээс хамааралтай ядуурал, уур амьсгалын эмзэг байдал зэрэг асуудлуудтай тулгарсаар байна. Хотын дулаан, цахилгаан эрчим хүч нь нүүрснээс хамааралтай хэвээр бөгөөд авто тээврийн хэрэгслийн утаа нэмэгдсээр байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын нар, салхины арвин нөөц нь эрчим хүчний шилжилтийг хурдасгах боломжийг олгож байна.

Photo: conference room filled with businesspeople at tables; foreground man in suit taking notes.
НҮБХХ

“Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилт” хэлэлцүүлэгт засгийн газар, судалгаа шинжилгээний байгууллага, хөгжлийн түншүүд, иргэний нийгэм, болон иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй төлөөлөл оролцож санал солилцон, цэвэр эрчим хүчинд суурилсан шийдлүүд, сайн туршлагуудыг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв.

Panel of four men in suits on stage; center man speaks into microphone.
НҮБХХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа: "Цаашид бид илүү олон өрхийг сэргээгдэх эрчим хүчний халаалтын шийдэлд холбохын зэрэгцээ Улаанбаатар хотын ногоон шилжилтийг түргэтгэхийн тулд хамтын ажиллагааг өргөжүүлэх болно." хэмээн дурдав.

Female speaker at a podium delivering a talk at a conference with a blue backdrop.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх, Б.Сэмжидмаа

НҮБХХ

Хэлэлцүүлэг хоёр үндсэн чиглэлээр өрнөсөн нь сэргээгдэх эрчим хүчээр дулаан хангамжийг шийдэх болон цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжих тухай байв. Олон талын төлөөлөл болсон оролцогчид тус тусын байр суурь, туршлагаа хуваалцаж, зөвлөмжүүдээ илэрхийлсэн ба цэвэр эрчим хүчний шилжилтийг ахиулах хүчин чармайлтад оруулах хувь нэмрээ гүнзгийрүүлнэ гэдгээ бататгасан юм.

Panel discussion in a conference room with attendees around tables and a presentation screen.
НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: “Өнөөдрийн хэлэлцүүлэг бол Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийг урагшлуулах бидний нийтлэг зорилтын илэрхийлэл юм. Энэ зорилтод хүрэхийн тулд инновац, хамтын ажиллагаа, хүртээмжтэй байдлыг хангах шаардлагатай. Цэвэр эрчим хүчний шилжилт нь хүн төвтэй, хүртээмжтэй, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмаар хэрэгжих ёстой” хэмээн онцлов.

Female speaker at podium with a blue conference screen about clean energy transition.

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска

НҮБХХ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн үндэстний байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. 

Б. Хулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан эксперт, khulan.bayarsaikhan@undp.org