НҮБХХ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтэд оролцооны арга замуудыг дэмжиж байна

December 3, 2025
Group photo of a large, diverse crowd in a conference hall.
НҮБХХ

Улаанбаатар хот, 2025 оны 12 дугаар сарын 03 - “Нийгмийн дэвшлийг түргэсгэхийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш оролцуулсан нийгмийг төлөвшүүлье” уриатай энэ жилийн  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн олон улсын өдрийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцийг хэрэгжүүлэхэд оролцоог бэхжүүлэх бодлогын арга замууд” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Люксембург, Дани, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгээр НҮБХХ-ийн “Санхүүжилтийн Цонх” механизмаар дамжуулан НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замыг сайжруулах нь - Оролцоо 3P4” төслийн хүрээнд хэрэгжүүллээ.

НҮБХХ

Оролцогч талуудын төлөөлөл УИХ, Засгийн газрын байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах чиглэлээр ажиллаж буй үндэсний болон салбар зөвлөлүүд, иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Хорооны зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцооны арга замуудыг бэхжүүлэх бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ.

НҮБХХ

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б. Найдалаа тус бодлогын хэлэлцүүлгийн нээлтэд хэлсэн үгэндээ: “Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо нь хүний хөгжил тэр дундаа ХБИ-ийн эрхийг хангах чиглэлээр үзэл санааны болоод хандлагын өөрчлөлт гаргахын төлөө ажиллаж байна. Бүх талуудын ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоотойгоор бодлогын өөрчлөлт хийхэд бүхий л талаар анхаарлаа хандуулж дэмжиж ажиллах болно” гэлээ.

Speaker in a dark suit and red tie at a podium with a logo, blue tech backdrop, and Mongolian flag.

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б. Найдалаа

НҮБХХ

НҮБХХ-өөс хэрэгжүүлж буй салбар дундын бодлого хөтөлбөрт оролцоог дэмжих, төр болон иргэний нийгмийн байгууллагуудын шинэлэг санаачилгыг турших боломж олгох зорилго бүхий 3P4D төслийн хүрээнд хэрэгжиж буй тэтгэлэгт төслүүдийн шинэлэг санаачилгуудыг хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Хэрэгжиж буй 15 тэтгэлэгт төслийн гурав нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлдөг байгууллагууд бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч Суурин төлөөлөгч Лин Цао хэлэхдээ: “Хүртээмжтэй засаглал нь шударга, эрх тэгш нийгмийг цогцлоох үндэс суурь юм. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвхөн оролцохоос гадна өөрсдийн амьдралд нөлөөлөх шийдвэрийг идэвхтэй гаргахад чиглэсэн өөрчлөлтийн арга замыг бий болгохыг зорьж буй хэрэг юм." хэмээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг саад бэрхшээлийг арилгах, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд тэгш оролцоог хангах чиглэлээр тэтгэлэгт төсөл хэрэгжүүлж буй төрийн бус байгууллагуудын хүчин чармайлтад талархал илэрхийлэв.

Female speaker at a podium with United Nations emblem, blue conference backdrop.

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч Суурин төлөөлөгч Лин Цао

НҮБХХ

“Хөдөлмөр эрхлэхэд тулгардаг саад нь чадварын дутагдал биш, харин боломжийн хомсдол юм. Тиймээс бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах суурь нөхцлийг бүрдүүлэхийн тулд дээд боловсролыг илүү хүртээмжтэй болгохын төлөө ажиллаж байна” хэмээн “Гэрэлт цох” ТББ-ын тэргүүн, тэтгэлэгт төслийн багийн ахлагч Б.Оюунтөгс танилцуулгадаа онцоллоо.

Female speaker at podium with laptop, projection screen showing Mongolian text.

“Гэрэлт цох” ТББ-ын тэргүүн, тэтгэлэгт төслийн багийн ахлагч Б.Оюунтөгс танилцуулгадаа онцоллоо.

НҮБХХ

НҮБХХ-ийн төслийн дэмжлэгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Хорооны гаргасан найман Ерөнхий тайлбарын хоёрыг анх удаа Монгол хэл дээр орчуулж хэвлэсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр олон нийтэд танилцуулав.

НҮБХХ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. 

Төслийн тухай 

Иргэдийн оролцооны орон зайг тэлэх, бэхжүүлэх,  бүтцийн шинэчлэлүүдийг дэмжих зорилготой “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замыг сайжруулах нь -Оролцоо 3P4” төслийг Люксембург, Дани, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн “Санхүүжилтийн Цонх” механизмаар дамжуулан Монгол зэрэг таван улсад НҮБХХ хэрэгжүүлж байгаа юм.