Монгол Улс
Удирдлага
Лионел Лорoн
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Cуурин төлөөлөгч
Лионел Лоpoн нь 2026 оны 8-р сарын 5-ны өдрөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн.
Лионел Лоpoн нь НҮБХХ-ийн Захирагчийн нэрийн өмнөөс Монгол Улсад ажилладаг бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь үйл ажиллагааг ерөнхийлөн хариуцдаг төлөөлөгчийн газрын тэргүүн юм.
Монгол Улсад томилогдон ирэхээсээ өмнө Лионел Лорoн нь НҮБХХ-ийн Сомали дахь Суурин төлөөлөгчөөр (2023-2026), Замби дахь Суурин төлөөлөгчөөр (2019-2023), мөн Гвиней дэх НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчийн газрын Захирлаар (2015-2019) тус тус ажиллаж байсан.
Түүнээс өмнө тэрээр НҮБХХ-ийн Сьерра-Леон, Ирак, Афганистан дахь суурин төлөөлөгчийн газруудад хөтөлбөрийн удирдах албан тушаал хашиж, засаглал, эдийн засгийн сэргэлт, ядуурлыг бууруулах, гамшиг, хямралд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, хариу арга хэмжээний чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөр, санаачилгуудыг удирдан ажилласан.
Лионел Лорoн нь мөн Лаос Улсад Дэлхийн банкны дэмжлэгтэй Ядуурлыг бууруулах сангийн Ахлах техникийн зөвлөхөөр ажиллаж, Лаосын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБХХ-тай хамтран оролцоонд суурилсан хөгжлийн арга барилыг боловсруулж, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Үүнээс өмнө тэрээр Камбож, Гаити, Гүрж, Либери улсуудад хүмүүнлэгийн болон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад ажиллаж байв.
Франц улсын иргэн Лионел Лорoн нь Францын École Nationale Supérieure des Arts et Métiers сургуулийг Инженерчлэл ба менежментийн магистрын зэрэгтэй, Их Британийн Ashridge Business School-ийг Тогтвортой хөгжил ба нийгмийн хариуцлагын магистрын зэрэгтэй төгссөн.