Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үнэлгээ
Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үнэлгээ
December 16, 2025
ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн xөтөлбөрийн “Уур амьсгалын амлалт 2” төслөөс Монгол Улсын Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн Зорилтын (NDC) 2.0 хэрэгжилтийн Үнэлгээний тайланг Англи хэлээр, Монгол хэл дээрх хураангуйн хамт боловсруулж гаргалаа. Mонгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын Хэлэлцээрийг 2016 оны 9-р сарын 1-нд соёрхон баталсан бол уг Хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний зорилтот хувь нэмрийн (ҮЗХН/INDC) зорилтыг 2019 онд шинэчлэн тодорхойлж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Энэхүү хураангуй тайланд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах болон дасан зохицлын арга хэмжээний хэрэгжилтийн явцыг 2024 оны байдлаар үнэлсэн дүнгийн талаар авч үзнэ.