Тогтвортой дулаан хангамжийн талаарх бодлогын хураангуй
Тогтвортой дулаан хангамжийн талаарх бодлогын хураангуй
December 17, 2025
Энэхүү тайланд Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Улаанбаатар-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0), мөн НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (НҮБАНДЭЗНК) Тогтвортой хөгжлийн зорилго 7-гийн замын зураглалд нийцсэн тогтвортой дулаан хангамжийн системийг хөгжүүлэхэд чиглэсэн уялдаа бүхий замын зураглал болон суурь шинжилгээг харуулсан болно. Тайлангийн зорилго нь үндэсний ба нийслэлийн түвшний бодлого тодорхойлогчдод цэвэр, хямд өртөгтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, нийгмийн тэгш хүртээмжийг хангах дулаан хангамжийн шийдлүүдийг хэрэгжүүлэх бодлогын чиглэл, арга замыг тодорхойлох удирдамж өгөхөд оршино. Энэ хүрээнд 2030 он хүртэл Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийг хамарч, 2050 он гэхэд улс орон даяар үе шаттайгаар хэрэгжүүлэх боломж бүхий замын зураглалыг боловсрууллаа.