Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН/NDC) 3.0 болон Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны хөгжлийн стратегид (ХХЯБ-УХХС/LT-LEDS) жендэрийн асуудал, арга хэмжээг тусгахад чиглэсэн жендэрийн зөрүүний үнэлгээ

May 15, 2025
ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) “Уур амьсгалын амлалт–2” төслөөс Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН/NDC) 3.0 болон Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны хөгжлийн стратегид (ХХЯБУХХС/LT-LEDS) жендэрийн асуудал, арга хэмжээг тусгахад чиглэсэн “Жендэрийн зөрүүний үнэлгээ”-ний тайланг боловсруулан гаргалаа.
Энэхүү тайланд Монгол Улсын уур амьсгалын бодлого, үйл ажиллагааны жендэрийн зөрүүтэй байдлыг тодорхойлж, ҮХТХН 3.0-н үндсэн салбарын зорилтот дэвшүүлэх боломжтой жендэрийн үзүүлэлтүүд болон ХХЯБУХХС-г боловсруулахдаа жендэрийн эрх тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зөвлөмжийг санал болгожээ.
“Уур амьсгалын амлалт–2” төслөөр дамжуулан НҮБХХ нь Монгол Улсын уур амьсгалын амлалтыг жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй болгож, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.