Монгол Улсад Тогтвортой байдлын тодруулгын стандартыг нэвтрүүлэх бэлэн байдлын тайлан
Монгол Улсад Тогтвортой байдлын тодруулгын стандартыг нэвтрүүлэх бэлэн байдлын тайлан
January 9, 2026
Энэхүү бэлэн байдлын үнэлгээг Европын Холбооны тэргүүлж буй “Тогтвортой санхүүгийн зөвлөх төв” (SFAH)-ийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой байдлын төлөөх санхүүгийн төвөөс (UNDP FC4S) хэрэгжүүлж буй “Тогтвортой байдлын тайлагнал, удирдлагын төв” (SDMH) хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан. Тус олон улсын санаачилгыг Монгол Улсын Сангийн Яам болон бусад үндэсний оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлсэн.
Монгол Улсын бизнесийн болон санхүүгийн салбар нь тогтвортой байдал, уур амьсгалтай холбоотой санхүүгийн тайлагналын олон улсын жишиг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын (СТОУС-IFRS) Тогтвортой Байдлын тодруулгын стандарт (IFRS S1&S2)-ыг нэвтрүүлэх чиглэлд тогтвортой ахиц дэвшил гаргаж байна. Энэхүү бэлэн байдлын үнэлгээгээр эдгээр стандартыг хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг үнэлж, үндэсний онцлогт нийцүүлэн үе шаттай хэрэгжүүлэхэд шаардлагатай онцлог давуу тал, сорилт, стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлохыг зорьсон. Тус үнэлгээний тайлан нь холбогдох хууль, бодлогын баримт бичгийн шинжилгээ, 189 байгууллагыг хамарсан үндэсний хэмжээний судалгаа, биржид бүртгэлтэй тэргүүлэх зэргийн компанитай хамтран хэрэгжүүлсэн тайлагналын туршилт, олон улсын туршлагын харьцуулсан шинжилгээ, оролцогч талуудын зөвлөлдөх хэлэлцүүлэг зэрэг иж бүрэн арга зүйд тулгуурлан боловсруулагдсан болно.
Энэхүү үнэлгээ нь СТОУС-ын тогтвортой байдлын тайлагналыг үе шаттайгаар нэвтрүүлэхэд бодлого боловсруулагчид, зохицуулагчид болон зах зээлийн оролцогчдод чиглэл өгөх бодитой суурь мэдээлэл, практик зөвлөмжийг санал болгож байна. Үнэлгээний дүгнэлт, зөвлөмж нь ТБОУСЗ-ийн стандартуудыг Монгол Улсын онцлогт нийцүүлэн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого стратеги, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулах үндсэн суурь болох юм.
Ишлэл: “НҮБХХ. 2025. Монгол Улсад Тогтвортой байдлын тодруулгын стандартыг нэвтрүүлэх бэлэн байдлын үнэлгээний тайлан. Улаанбаатар.”