Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй
Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй
September 3, 2025
"Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” төсөл нь Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO), Уул уурхайн салбарын олон улсын эмэгтэйчүүд (IWiM) болон НҮБХХ-ийн Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хамтарсан ажил болно.
Энэхүү төслийн эхний үе шатанд дэлхийн уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага хийгээд уул уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээ нь салбарын эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зорилгоор жендэрийн суурь мэдээллийг нэгтгэх ажил хийгдэх юм. Дараагийн шатанд уул уурхайн салбарын эмэгтэй ажилтнуудын өмнө тулгарч буй бэрхшээл сорилтуудыг шийдвэрлэхэд дөхөм болохуйц сайн туршлагуудаас сургамж авч, бодлогын өөрчлөлт хийх зөвлөмжийг шийдвэр гаргагчдад санал болгохын сацуу техникийн дэмжлэг үзүүлнэ.
Энэхүү үе шатанд 12 орон хамрагдаж байгаа бөгөөд түүний нэг болох Монгол Улсын судалгааг 2021 оны есдүгээр сарын 15-наас 2022 оны тавдугаар сарын 1-ний хооронд гүйцэтгэв.