Ногоон шилжилтийн зорилтуудыг Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан нь
Ногоон шилжилтийн зорилтуудыг Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан нь
August 30, 2026
“Ногоон шилжилтийн зорилтуудыг Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан нь” бодлогын хураангуй баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон талт түншлэгчдийн итгэлцлийн сангийн санхүүжилттэй “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрийн “Монголын хүртээмжтэй ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах” төслийн хүрээнд боловсруулав. Тус төсөл нь Монгол Улсыг хүртээмжтэй, ногоон эдийн засагт шилжүүлэх зорилготой бөгөөд төслийг Монгол Улсын Засгийн газартай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн хэрэгжүүлж байна.
Тус бодлогын хураангуйд ногоон шилжилтийн зорилтуудыг “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д хэрхэн тусгасныг авч үзэж, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0), Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө (NBSAP), Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө (NAP)-ний зорилтуудтай уялдуулан дүн шинжилгээ хийсэн.
Мөн бодлогын хураангуйд Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэл, хүлэмжийн хийн ялгарал, газрын доройтол, цөлжилт, бэлчээрийн хэт ачаалал, биологийн олон янз байдлын хамгаалал зэрэг тулгамдсан асуудлыг авч үзэж, байгаль орчны бодлогын хэрэгжилтийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цөлжилт, хөрсний доройтол, бэлчээрийн хэт ачааллыг бууруулах, ногоон эдийн засаг, санхүүжилтийн механизмыг хөгжүүлэх, олон нийтийн оролцоо, мэдээлэл, боловсролыг нэмэгдүүлэх, түүнчлэн тэгш хүртээмжтэй шилжилтийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр зөвлөмж дэвшүүлсэн.
Эшлэл: “НҮБХХ. 2026. Ногоон шилжилтийн зорилтуудыг Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан нь. Улаанбаатар.”