МУ-ын эрчим хүчний салбарт зохицуулалтын туршилтын орчны тогтолцоог нэвтрүүлэх нь

МУ-ын эрчим хүчний салбарт зохицуулалтын туршилтын орчны тогтолцоог нэвтрүүлэх нь

July 14, 2026

Энэхүү тайланг Олон Улсын Уур Амьсгалын Санаачилга (ОУУАС)-аас санхүүждэг Эдийн Засаг Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-ын Азийн Тогтвортой Дэд Бүтцийн Хөтөлбөр (Sustainable Infrastructure Programme in Asia – SIPA)-ийн хүрээнд боловсруулсан бөгөөд Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийг урт хугацааны уур амьсгал, эдийн засаг, нийгмийн зорилтуудтай уялдуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой боловсрууллаа. Тодруулбал, тус тайланд эрчим хүчний зохицуулалтын тогтолцоог нотолгоонд суурилсан шинэчлэлийн замаар орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх практик механизм болох Зохицуулалтын Туршилтын Орчин (Regulatory Sandbox)-ы тогтолцоог бий болгох суурь алхмуудыг тодорхойлно. 

Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжих зохицуулалтын туршилтын орчныг нэвтрүүлэх зорилгын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үзүүлж буй дэмжлэгийн эхний үе шатны судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулна. Техник технологийн хурдацтай өөрчлөлт, шинэ бизнесийн загварууд, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, нийгмийн оролцоог дэмжих зэрэг хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд эрчим хүчний салбарт өнөөгийн мөрдөж буй хууль тогтоомж нь хангалттай нөлөө үзүүлж чадахгүй байгаа тул зохицуулалтын туршилтын орчныг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна (ЭЗХАХБ, 2025). Тайлангийн зорилго нь эрчим хүчний салбарт эрх зүйн зохицуулалтын туршилтын талаарх ойлголтыг сайжруулж, улмаар хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бий болгох явдал юм. Зохицуулалтын туршилтын орчныг нэвтрүүлсэн олон улсын шилдэг туршлагыг судлан дүн шинжилгээ хийж, Монгол Улсын хууль эрх зүй, институцийн тогтолцоог ижил төстэй загваруудтай харьцуулах, тус улсын үндэсний түвшинд зохицуулалтын туршилтын орчныг нэвтрүүлэхэд гарах гол нөлөөг тодорхойлсон болно. 

Ишлэл: “НҮБХХ. 2026. МУ-ын эрчим хүчний салбарт зохицуулалтын туршилтын орчны тогтолцоог нэвтрүүлэх нь. Улаанбаатар.”