Тогтвортой байдлын тодруулгын стандартыг нэвтрүүлэх замын зураг
Тогтвортой байдлын тодруулгын стандартыг нэвтрүүлэх замын зураг
April 6, 2026
Энэхүү "Тогтвортой байдлын тодруулгын стандартыг нэвтрүүлэх замын зураг" тайланг Европын Холбооны тэргүүлж буй “Тогтвортой санхүүгийн зөвлөх төв” (SFAH)-ийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой байдлын төлөөх санхүүгийн төвөөс (UNDP FC4S) хэрэгжүүлж буй “Тогтвортой байдлын тайлагнал, удирдлагын төв” (SDMH) хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан. Тус олон улсын санаачилгыг Монгол Улсын Сангийн Яам болон бусад үндэсний оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлсэн.
Энэхүү замын зураг нь Монгол Улсад СТОУС-ын Тогтвортой байдлын тодруулгын стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлэхэд чиглэсэн бөгөөд шинэчлэгдэх боломжтой баримт бичиг болно. Энэ нь 2026 оны 2 дугаар сарын байдлаарх бэлэн буй боломжит мэдээллүүдэд суурилсан бөгөөд цаашид зах зээлийн бэлэн байдал, зохицуулалтын шийдвэрүүд, олон улсын хөгжлийн үйл явцтай нийцүүлэн шинэчлэх боломжтой. Тус замын зургийг ТБОУСЗ-ийн “Улс орны замын зураг боловсруулах удирдамж, хэрэгсэл”, Монгол Улсын “СТОУС-ын Тогтвортой байдлын тодруулгын стандартыг нэвтрүүлэх бэлэн байдлын үнэлгээ”-нд үндэслэн, Европын тогтвортой байдлын тайлагнал болон зохицуулалтын практиктай уялдуулан боловсруулсан. Мөн Сангийн яамны манлайлал дор Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Монголын хөрөнгийн бирж, салбарын төлөөлөл болон хувийн хэвшилтэй хамтран хийсэн цуврал техникийн зөвлөгөөн, бодлогын хэлэлцүүлгүүдийн үр дүн болон олон улсын сайн туршлагыг тус тус агуулсан баримт бичиг юм.
Ишлэл: “НҮБХХ. 2026. Тогтвортой байдлын тодруулгын стандартыг нэвтрүүлэх замын зураг. Улаанбаатар.”