Монголын бэлчээрийн мал аж ахуй: Байгальд ээлтэй уламжлалт мэдлэг

Монголын бэлчээрийн мал аж ахуй: Байгальд ээлтэй уламжлалт мэдлэг

August 26, 2026

Монгол малчид үеийн үед улирлын өөрчлөлт, цаг уурын аясыг даган нүүдэллэж, бэлчээрээ зохистой ашиглаж, байгальтай найрсгаар зохицон амьдарч  ирсэн. Олон зууны туршид бүрэлдэж тогтсон энэ уламжлалт мэдлэг нь мал аж ахуй, амьжиргааг тэтгээд зогсохгүй Монгол орны экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдал, байгалийн нөөцийг хадгалан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. 

"Монголын бэлчээрийн мал аж ахуй: Байгальд ээлтэй уламжлалт мэдлэг" хэмээх энэ шинэ номд малчдын энэ уламжлалт мэдлэг, туршлагыг мал-малчин-бэлчээр гэсэн гурвалсан ойлголтын хүрээнд цэгцтэйгээр, жишээтэйгээр дэлгэн харуулсан юм.  

Ийн байгальд ээлтэй уламжлалт мэдлэгийн тухай баримтжуулан бичсэнээр түүнийг орчин үед сэргээх, түгээн дэлгэрүүлэх, уламжлалт мэдлэгийг тээгч малчдын нөлөөллийг үнэлэх боломж бүрдэж байна. Цаашлаад  энэ бүтээл уламжлалт мэдлэгийг төрийн бодлого, төлөвлөлтөд илүү тусгах, хэрэглээг нь нэмэгдүүлэх, хүн ба байгаль хамтдаа оршин тогтнох тогтвортой хөгжилд дөтлөхөд хувь нэмэр оруулах юм.