Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь (2025-2030)
Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь (2025-2030)
September 8, 2026
Энэхүү брошюрыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс (НҮБХХ) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай (ХХААХҮЯ) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” (2025-2030) төслийн хүрээнд боловсруулав.
Төсөл нь Монгол Улсын мал аж ахуйд суурилсан хөнгөн үйлдвэрийн салбаруудад химийн бодисын аюулгүй хэрэглээ, зохистой менежментийг төлөвшүүлэх, цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх замаар ХХААХҮЯ-ны алсын хараа, бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Эдгээр хүчин чармайлт нь ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн дэлхийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг сайжруулж, хариуцлагатай үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ ард иргэд, бизнес, байгаль орчинд урт хугацааны үр өгөөж бий болгож, аюулгүй, тойрог эдийн засагт суурилсан нийлүүлэлтийн сүлжээг цогцлооход чиглэж байна.