Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал бодлогын зөвлөмж
Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал бодлогын зөвлөмж
August 6, 2025
ХБНГУ-ын санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй СКАЛА төслийн хүрээнд “Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал” бодлогын зөвлөмжийг боловсруулан гаргалаа. Энэхүү зөвлөмжийг арьс ширний салбарт Үндэсний дасан зохицох төлөвлөгөө/Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮДЗТ/ҮТХН)-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог бэхжүүлэх, санхүүгийн хэрэгслийн саад тогтгорын шинжилгээнд үндэслэн боловсруулав. Зөвлөмжид Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, тулгарч буй гол бэрхшээлийг тодорхойлсны үндсэн дээр тус салбарын тэргүүлэх ач холбогдлыг нэмэгдүүлэх бодлогын болон хэрэгжүүлэх түвшний саналыг тусгасан.