Монгол Улсад Нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх нь: Үйл ажиллагааны болон Арга зүйн удирдамж
Монгол Улсад Нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх нь: Үйл ажиллагааны болон Арга зүйн удирдамж
March 18, 2026
НҮБХХ-ийн СКАЛА хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Нүүрстөрөгчийн зах зээл (ННЗ)-ийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор бэлчээрийн нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Үйл ажиллагааны удирдамж (ҮАУ) болон Ерөнхий арга зүйн удирдамж (АУ) гэсэн хоёр иж бүрэн удирдамжийг боловсрууллаа. ҮАУ нь төслийн бүртгэл, зөвшөөрөл, санхүүгийн менежментийн зохицуулалт зэрэг дүрэм, зааврыг хамруулсан бол АУ-д хөрсний органик нүүрстөрөгч (ХОН)-ийн шингээлт болон холбогдох хүлэмжийн хийн (ХХ) ялгарлын бууралтыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах стандартчилсан аргачлалыг оруулсан. Эдгээр нь хамтдаа дотоодын ННЗ -ийн техникийн болон институцийн баталгаатай үндэс суурийг бүрдүүлж, бодлого боловсруулагчид болон мэргэжилтнүүдэд засаглалын зохих бүтцийг төлөвлөхөд ашиглах лавлагаа болох юм. ННЗ-ийн эцсийн зорилго нь бэлчээрийн доройтлыг бууруулах, ХОН-ийн хуримтлалыг нэмэгдүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментээр дамжуулан малчдын амьжиргааг сайжруулахад оршино. Цаашид Монгол Улс нүүрстөрөгчийн зах зээлээ олон улсын стандартад нийцүүлэх, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн дагуух боломжуудыг эрэлхийлэх, институцийн бүтцийг бэхжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох зорилгуудыг хангасан нүүрстөрөгчийн кредит үүсгэх, арилжаалах ил тод, найдвартай тогтолцоог бүрдүүлж чадна.