Монгол Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жил: Ололт амжилтын түүх ба ирээдүйн замнал
Монгол Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жил: Ололт амжилтын түүх ба ирээдүйн замнал
June 15, 2026
Монгол Улс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн хамтын ажиллагааны 50 жилийн ойг тохиолдуулан нийтлэгдсэн энэхүү ном нь өөрчлөлт, ахиц дэвшлийн замналыг өгүүлнэ.
1976 оноос хойш НҮБХХ нь Монгол Улсын Засгийн газар, ард иргэдтэй хөгжлийн олон үе шат, шилжилт өөрчлөлтийн үед хамтран ажиллаж, үндэсний тэргүүлэх зорилтуудыг дэмжин, хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг бэхжүүлж ирсэн юм. Байгууллагын үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, хүртээмжтэй засаглал, ногоон эдийн засгийн шилжилтийг дэмжих зэрэг өргөн цар хүрээнд хэрэгжиж, Монгол Улсын зорилго тэмүүлэл, өөрчлөгдөж буйтай хөл нийлүүлэн хувьсан өргөжсөөр байна.
Гэрэл зураг, түүх өгүүлэмжээр дамжуулан энэхүү ном нь хамтын ажиллагаа, үндэсний манлайлал, ирээдүйг харсан шийдлүүд хэрхэн бодит үр дүн авчирсныг харуулна. Монгол Улс урагшлан, хөгжихийн сацуу НҮБХХ нь хүртээмжтэй, тэсвэртэй, тогтвортой хөгжлийг дэмжих гол түнш хэвээр байна.