Эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь

Эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь

September 15, 2025

Монгол Улсад эрчим хүчний салбар нь хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж, улмаар олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Эвслийн шинэ Засгийн газар эрчим хүчний салбарыг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлж, Эрчим хүчний реформд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна.Эрчим хүчний реформын хүрээнд хэрэгжүүлсэн хамгийн чухал арга хэмжээний нэг нь олон жилийн турш санхүүгийн хувьд тогтворгүй байсан цахилгааны тарифын бүтцийг шинэчлэх явдал байв. Үүний хүрээнд үнэ тарифыг дунджаар 30 хувиар нэмэгдүүлж, гурван шатлалт тарифын шинэ тогтолцоог нэвтрүүлсэн. Энэхүү шинэчлэл нь эрчим хүчний салбарын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх хэдий ч бага орлоготой болон эмзэг бүлгийн өрхүүдэд харьцангуй их дарамт учруулах эрсдэл дагуулж байна.