ХАМТЫН ОРОЛЦООТ БАЙГАЛЬ ОРЧНЫ МОНИТОРИНГ ТЭТГЭЛЭГТ ТӨСЛИЙН УРАЛДААН

March 7, 2023

 

Click here to download English version of announcement.

УУЛ УУРХАЙН ЗАСАГЛАЛ, БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНИЙ ЭРХИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА.

А.ҮНДЭСЛЭЛ

Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт чухал байр суурь эзэлж буй хэдий ч уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны доройтол, хүний эрхийн зөрчлийг бууруулах зөв зохистой менежментийг хэрэгжүүлэх явдал нь улс орны хэмжээнд тулгамдсан асуудал болж байна. Шийдвэр гаргах явцад төр, бизнес, иргэний нийгэм, орон нутгийн оролцогч талуудын хамтын ажиллагаа, утга учиртай оролцоо, харилцан хариуцлага дутмаг байна. Уул уурхайн бүс нутгуудад компаниуд, нутгийн иргэд, малчид, нутгийн захиргаа хоорондын зөрчил байнга гарсаар байна.

Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь уул уурхайн салбарт байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, хууль дээдлэх зарчмыг хангах, талуудын олон талт хамтын оролцоог дэмжин, хариуцлагын механизмыг бэхжүүлэх зорилготой Байгаль орчны засаглал хөтөлбөрийг зорилтот 10 оронд хэрэгжүүлж байна.

Хамтын Оролцоотой Байгаль Орчны Мониторинг (ХОБОМ) нь уул уурхайн салбарын шийдвэр гаргах үйл явцад орон нутгийн оролцогч талуудыг бодитойгоор татан оролцуулах шинэлэг механизм бөгөөд уул уурхай хөгжиж буй олон оронд байгаль орчны зөрчлийг шийдвэрлэхэд үр дүнтэйгээр хэрэгжүүлж байна. Байгаль орчны засаглал төслийн хүрээнд 2020-2022 онуудад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нутгийн иргэдэд түшиглэсэн ХОБОМ-ын үйл ажиллагааг Төв аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Дорнод аймгийн Баяндун, Завхан аймгийн Дөрвөлжин сумдад туршин хэрэгжүүлж, ХОБОМ-ын аргачлалыг боловсруулж гаргаад байна. Энэ ажлын хүрээнд дээрх сумдад ХОБОМ-ын зөвлөлүүд албан ёсоор байгуулагдан, зөвлөлийн гишүүд цуврал сургалтанд хамрагдан, хэд хэдэн уурхайтай хамтран ХОБОМ нэвтрүүлж байна.

Энэхүү сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ХОБОМ-ийн сургагч багш нар бэлдэх зорилгоор 2023 онд Байгаль орчны засаглал төслөөс хүний эрх, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудад ХОБОМ-ын механизмыг уул уурхайн бүс нутагт нэвтрүүлэх жижиг төсөл хэрэгжүүлэхэд нь тэтгэлэг олгох хөтөлбөрийг зарлаж байна.

Б. ТӨСЛИЙН ЧИГЛЭЛ

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад дараах чиглэлийн төслийн саналыг хүлээж авна:

  • Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хүрээнд гаргасан ХОБОМ-ын аргачлалыг ашиглан тодорхой уул уурхайн бүс нутагт уурхайн компани, орон нутгийн захиргаа, нутгийн иргэд зэрэг бүх талуудын оролцоог хангасан хамтын оролцоот байгаль орчны мониторингийн бүтцийг бий болгож туршин хэрэгжүүлэх. ХОБОМ-ын аргачлалыг дараах линкээр үзнэ үү:

Хамтын Оролцоот Байгаль Орчны Мониторингийн Аргачлал

В. ӨРГӨДӨЛ ГАРГАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Сайн засаглал, байгаль орчин, хүний эрх, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилладаг, ашгийн бус, үндэсний төрийн бус буюу иргэний нийгмийн байгууллагууд энэхүү тэтгэлэгт оролцох боломжтой. Төрийн байгууллага болон ашгийн төлөө бизнесийн байгууллагууд бие даан өргөдөл гаргах боломжгүй ба зөвхөн өргөдөл гаргагч иргэний нийгмийн байгууллагын санал болгож буй төслийн хамтран түншлэгчээр орж болно.

Г. ТӨСӨЛД ТАВИГДАХ ШАЛГУУР

НҮБХХ-өөс тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийт 50,000,000 төгрөг хүртэлх санхүүжилтийг 4-5 байгууллагад (1 байгууллагад дунджаар 8,000,000 – 10,000,000 төгрөг) олгоно.

Санал болгож буй төсөл нь 2023 оны 11 сарын 30 гэхэд бүрэн хэрэгжиж тайлагнаж дууссан байна.

Төслийг дараах шалгуураар үнэлж шалгаруулна:

  1. Төсөл хэрэгжүүлэгчийн чадавхи
  2. Зарласан төслийн чиглэлтэй нийцэж байгаа эсэх
  3. Төлөвлөж буй үйл ажиллагаануудын уялдаа холбоо, хэрэгжих боломж, үр нөлөө
  4. Төслийн тогтвортой үргэлжлэх, түгээн дэлгэрүүлэх боломж
  5. Хэрэгжих хугацаа, төсвийн бодит байдал

Д. ТӨСӨЛ ИЛГЭЭХ ЗААВАР

Сонирхсон байгууллагууд 2022 оны 03 сарын 31-ны дотор доор дурьдсан материалыг бүрдүүлэн registry.mn@undp.org хаягаар “ХОБОМ-ын төслийн тэтгэлэгт уралдаанд” гэж хаяглан ирүүлнэ үү. Нэмэлт тодруулах зүйл байвал дээрх и-мэйл хаягаар холбогдоно уу. 

Бүрдүүлэх материал:

Зөвхөн шалгарсан байгууллагатай 05 сарын 1-ны дотор холбогдож мэдэгдэнэ.

Е. МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ

Төслийн зүгээс сонирхсон байгууллагуудад мэдээлэл өгөх уулзалтыг 03 сарын 09-ны өдрийн 11.00 – 12.00 цагт цахимаар зохион байгуулах тул сонирхсон байгууллагууд доорх холбоосоор оролцоно уу:

Сэдэв: ХОБОМ Тэтгэлэгт төслийн мэдээлэл өгөх уулзалт

Цаг: 2023.03.09 - 11 цаг

Холбоос: https://undp.zoom.us/j/87317447123?pwd=SEZmM05jUXJxVmZkckQ0WVpRL1h4dz09

Meeting ID: 873 1744 7123

Passcode: 062229