Европын Холбооны санхүүжилттэй “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төсөл “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” аянд нэгдэхээр боллоо

September 5, 2022

 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төсөл нь Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” аяны хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Тус аян нь гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл түгээх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилготойгоор 9-р сарын 2-ны өдрөөс 10-р сарын 2 хүртэл 1 сарын хугацаанд зохион байгуулагдах бөгөөд зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр тус аяны нээлтийг мэдэгдэж хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

Төслийн зүгээс тус аяны хүрээнд агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх мэдээ мэдээллийг, зөвлөмжийг олон нийтийн мэдээллийн сүлжээгээр түгээх, зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүртээмжтэй аргаар мэдээллийг хүргэхэд оролцогч талуудтай хамтран ажиллах юм.

---

Төсөлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу:

Б. Тэрэлж | Төслийн техникийн асуудал хариуцсан ажилтан

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Утас: +976-89005074

И-мэйл: Terelj.batbold@undp.org

---

Н.Зулзаяа | Төслийн мэдээлэл харилцааны зөвлөх

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Утас: +976-88054340

И-мэйл: Zulzaya.Nyamkhuu@undp.org