ЛГБТИК сэдэвтэй богино хэмжээний видео уралдааны зар

Video Competition announcement

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг тохиолдуулан Монгол Улс дахь НҮБ-ын “Тэгш ба чөлөөт аян” (United Nations Free & Equal Campaign in Mongolia)-ы зүгээс ЛГБТ сэдэвтэй богино хэмжээний видео уралдааныг зарлаж байна.

Зорилго: ЛГБТ хүмүүсийн ялгаатай байдлыг хүндэтгэх, үл ялгаварлах, хүний эрхийг хүндлэхийг уриалах, бэлгийн цөөнхийн талаар үнэн, зөв  ойлголтыг нийгэмдээ хүргэхэд оршино.

Хамрах хүрээ: Хүний эрхийг дээдэлдэг хүн бүхэнд нээлттэй.

Хугацаа: Оролцогчдын бүтээлийг эсвэл видео линкийг 2019 оны 10 сарын 1-ний өдрийг дуустал registry.mn@undp.org цахим хаягаар хүлээн авна.

Шагналын сан:

1-р байр: 1,000,000 төгрөг,

2-р байр: 800,000 төгрөг,

3-р байр: 600,000 төгрөг байх бөгөөд шилдэг бүтээлүүдийг нийгмийн сүлжээгээр олон нийтэд түгээнэ.

Зохион байгуулагч: НҮБ-ын “Тэгш ба чөлөөт аян”

Тавигдах шаардлага: Богино хэмжээний видеог мэргэжлийн, сонирхогчийн эсвэл гар утасны гэх мэт ямар ч төрлийн камераар хийсэн байж болох бөгөөд ЛГБТ сэдвийн хүрээнд 5-10 минут хүртэлх хугацаатай байна.