Монголын кино уран бүтээлчдийг Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Кино Наадамд оролцохыг урьж байна!

Image and video hosting by TinyPic

Оролцогчдын бүтээлийг 2019 оны 7-р сарын 9-с 8-р сарын 9-ний хооронд хүлээж авах бөгөөд ямар ч төрлийн богино хэмжээний болон бүрэн хэмжээний киног ирүүлж болно.

Бүтээлүүд нь шилжин суурьшиж буй хүмүүст тулгарч буй бэрхшээл, шинэ орчиндоо хэрхэн дасан зохицож буйг харуулсан байх ёстой.

Кинонууд нь Англи хэл дээр эсвэл Англи хэлний хадмал орчуулгатай байх хэрэгтэй. Хадмал орчуулгатай байснаар олон орны үзэгчдэд хүрэх боломжийг нэмэгдүүлэх юм.

2016 оны 1-р сарын 1-с хойш хийгдэж дууссан бүтээлүүд байх шаардлагатай.

 

Шагнал:

Бүрэн хэмжээний киноны төрөлд – 1’000 ам.доллар

Богино хэмжээний киноны төрөлд (15-40 минутын урттай бүтээлүүд) – 500 ам.доллар

Бусад шагналууд энэ оны сүүлээр зарлагдах болно.

 

Дараах холбоосоор орж киногоо илгээнэ үү!

👉https://bit.ly/2Idp8xD (Global Migration Film Festival)