International Day of Peace 2018

The Right to Peace - The Universal Declaration of Human Rights at 70

 

 

The 2018 theme of the International Day of Peace celebrates the 70th anniversary of the Universal Declaration of Human Rights. The International Day of Peace is observed annually around the world on 21 September. The General Assembly has declared this as a day devoted to strengthening the ideals of peace, both within and among all nations and peoples.

 

The United Nations Member States adopted the 17 Sustainable Development Goals in 2015 that cover a broad range of issues, including poverty, hunger, health, education, climate change, gender equality, water, sanitation, energy, environment and social justice.

 

Sustainable Development Goal 16 “Peace, Justice and Strong Institutions” calls for promoting peaceful and inclusive societies for sustainable development, providing access to justice for all and building effective, accountable and inclusive institutions at all levels.

 

A peaceful society is one where there is justice and equality for everyone. Peace will enable a sustainable environment to take shape and a sustainable environment will help promote peace.

 

Read UN Secretary General António Guterres' Message for the International Day of Peace here.

 

 

 

Олон улсын энх тайвны өдөр 2018:

Энх тайван амьдрах эрх - Хүний эрхийн түгээмэл тунхаглал 70

2018 оны Олон улсын энх тайвны өдрийн сэдэв нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож байгаатай холбоотой. Олон улсын энх тайвны өдрийг 9-р сарын 21-нд дэлхий даяар жил бүр тэмдэглэдэг. Энх тайвны үзэл баримтлалыг улс үндэстэн, ард түмэн болгон улс орныхаа хэмжээнд төдийгүй олон улсын харилцаанд хохиүлэн дэмжиж, түүчээлэн түгээхийг дэмжиж  НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэж байхаар зарласан түүхтэй.

НҮБ-ын гишүүн орнууд ядуурал, өлсгөлөн, эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдал, ус, эрүүл ахуй, эрчим хүч, хүрээлэн буй орчин, нийгмийн шударга ёс зэрэг өргөн хүрээний асуудлуудыг багтаасан Тогтвортой хөгжлийн 17 зорилгуудыг 2015 онд баталсан.

"Энх тайван, шударга ёсыг цогцлоох, чадварлаг институциудыг бий болгох" Тогтвортой хөгжлийн  зорилго 16 нь амгалан тайван, бүх нийтийн оролцоог хангасан, хууль ёст тогтвортой нийгмийг бүрдүүлж, үр нөлөөтэй, хариуцлагатай, оролцоо бүхий чадварлаг институциудыг бүх шатанд бий болгохыг зорьж байна.    

Энх тайванч нийгэмд хүн бүр тэгш эрхтэй байж, хүн болгонд  шударга ёс үйлчилдэг. Энх тайван нь тогтвортой аж төрөх орчинг бүрдүүлж, эргээд тогтвортой орчин нь энх тайвны баталгаа болдог.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Антонио Гутеррэшийн Олон улсын энх тайвны өдөрт зориулсан илгээлтийг эндээс уншина уу?