Media Manual on Gender Reporting

Mongolian version

pdf (1MB)

Download

Media Manual on Gender Reporting

April 1, 2015

Улс төрд эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш оролцох нь ардчилал тогтвортой хөгжихийн баталгаа болдог. Гэвч хууль тогтоомж, сонгуулийн тогтолцоо, уламжлалт зан заншил, хэвшмэл үзэл, хандлага зэрэг нь нийгэм, эдийн засаг, соёлын олон шалтгаанаар эмэгтэйчүүд шийдвэр гаргах аливаа түвшинд эрх тэгш оролцож чадахгүй байна. Зүй нь тэд улс орныг төдийгүй шат шатны иргэдийн хурал, байгууллагыг удирдах бүхий л түвшинд сонгогдож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах. өрх толгойлсон, эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлалыг арилгах, хүүхдийн сургууль завсардалтыг бууруулах, эрэгтэйчүүдийн боловсролын түвшинг дээшлүүлэх, гэр бүлийн харилцааны асуудлыг боловсронгуй болгох чухал шийдвэрийг гаргах үүргийг эрэгтэйчүүдийн нэгэн адил хүлээх үүрэгтэй юм. 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах гэдэг нь улс төрийн бодлого шийдвэрээр дамжин хэрэгжиж, хүн бүрийн ймьдралд эерэгээр нөлөөлөн, хүний эрх хангагдаж, хөгжлийн үйл явцад оролцох гол зарчмыг тодорхойлдог. Сайн засаглал нь хуулийн хүрээнд зөвшилцөлд чиглэсэн, оролцооны, хариуцлага тооцдог, ил тод, шуурхай, үр дүнтэй, үр ашигтай, эрх тэгш, хүртээмжтэй байх гэсэн найман онцлог шинжийг агуулдаг, Сайн засаглал нь бодлого боловсруулах үйл явцад оролцооны аргаар хандахын шаарддаг бөгөөд хүн амын янз бүрийн бүлэг, тухайлбал, эмэгтэйчүүдийн оролцоог хангасан байхыг шаарддаг.